”Шүгэл үлээгч” Г.Доржзодов урвагч уу, үндэсний баатар уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 30

Zindaa.mn сайт “Дуулиан” булангийнхаа ээлжит дугаараар шүгэл үлээгч буюу мэдээлэгчийн эргэн тойрны үйл явдлаас онцлон хүргэж байна. Энэ булангаар алив үйлдэлд  үнэлэлт, дүгнэлт өгдөггүй. Бодит үнэнийг хүргэхийг зорьдог билээ.

“Шүгэл үлээгч” урвагч уу, үндэсний баатар уу?

Манай улсад “шүгэл үлээгч” гарч ирсэн удаатай. Ерөнхийлөгчийн  сонгуулийн үеэр төрийн албыг наймаалсан гэгдэх 60 тэрбумын асуудлыг дуулиан болгосон нь өөрийг нь олонд таниулсан. Г.Доржзодов УИХ-ын гишүүн асныд хоргодож, юм юм л  болов. НИТХ-ын дарга Ц.Сандуй 60 тэрбумтай  холбоотой хэмээн хэлээгүй ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ялагдсан учраас хариуцлага хүлээж  албан тушаалаа өгсөн. Төрийн албанд бугшсан булхай луйвар, олон нийтийн эрх ашгийг зөрчсөн, улс орны аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл,авлигын хэргийг илчлээд дэвшсэн нэгэн байхад эх орноосоо дүрвэж яваа нь ч бий.

Тэднийг олон улсад “шүгэл үлээгчид” хэмээнэ. Харин монголчууд бол урвагч, өөдгүй хүн гэж үзнэ.Үзэл бодлын ялгаа юм уу. Г.Доржзодов төрийн албанд таван ажилласан юм билээ. Төрийн албанаас гарсан шүгэл үлээгч гэхэд хилсдэхгүй. Манайд бол урвагч гэж хандана. Ерөнхийлөгчийн сонгуулиар Г.Доржзодовын бичлэг, мэдээллээр ялалт байгуулсан АН-ынхан түүнд итгэж, дараа дараачийн сонгуульд хамтарч ажиллах уу, урвана гэж дөлөх үү. Ямартаа ч түүний 60 тэрбумын бичлэгийг дахин ашиглах нь гарцаагүй. Өөр бусад улс төрийн хүчнийхэн, мөн төрийн албаныхан ч, хувийн хэвшлийнхэн ч  Г.Доржзодовд  итгэх үү гээд олон асуулт урган гарна. Өөрийнхөө амьдралыг золиосонд гаргасан ч гэмээр юм шиг. Нөгөө талаар Г.Доржзодов 60 тэрбумын схемийг санаачлан, танилцуулаад бултсан гэмээр дүр зураг харагддаг. АН-ынхан сонгуульдаа Г.Доржзодовыг бол сайн ашигласан. Түүнийг сөрөг хүчнийхэн шударга нэгэн, үндэсний баатар хэмээн хуурай өргөмжилж байлаа. Гэвч Доржзодов урвагч нэртэй үлдэж мэднэ. Ер нь, ойр дотнын найз нөхөд нь ч дөлөх болсон байхыг үгүйсгэхгүй. Харин шүгэл үлээгчийг урвагч, дайсан гэж үздэг нь хүнд суртал, авлигад идэгдсэн төрийн байгууллага байдаг нь олон улсын жишиг гэнэ. Хуучин нийгмийн үед Дотоодыг хамгаалах яамныханд мэдээлэгч олон байсан гэдэг. Тэдний хэлснээр олон хүнийг хэлмэгдүүлсэн байх. Харин олон улсад “шүгэл үлээгчид” байна уу. Тэдэнд хэрхэн ханддаг юм бол.

“Шүгэл үлээгч”-ийг 50 гаруй улс хуулиар хамгаалдаг  

АНУ-ын төрийн албаныхны мөрдөх журмыг 30 жилийн өмнө баталжээ. Иргэдийг ялгаварлан гадуурхах, төрийн мөнгийг завших, ёс зүйгүй байдал гаргавал, авлига авсан бол түүнийг олон нийтэд, хууль хяналтынханд нэн даруй мэдээлэх үүргийг жилдээ 59 мянган долларын цалин авдаг  Америкийн төрийн албан хаагчид  хүлээдэг байна.

 Албан ажил хийж байхдаа өөр ажил хайхгүй, төрийн ажлын байрыг хувийн зорилгоор ашиглахгүй, ажлын цагийн бүрэн ашиглах дүрмийг мөрддөг аж. Харин манай улсын төрийн албаныхан цаг хэрхэн баримталдаг тухайд, иргэддээ хүнд суртал учруулдаг эсэхэд тодорхой хариулт гардаг. Янз бүрийн зүйл яригддаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цаашид төслөө боловсруулаад явах бололтой. Авлига, залилан, шударга бус үйлдлийг илчилсэн шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг АНУ-д 1989 оноос мөрдөж эхэлжээ. Дэлхийн 200 шахам улсаас “шүгэл үлээгч”-ийг хамгаалах хууль баталсан, дагаж мөрддөг 50 гаруй улс байдаг аж.

Цэвэрлэх байгууламж барих тендерээс авлига авах гэж буйг илчилжээ

Г.Доржзодов шиг шүгэл үлээгчид гадаадын улс орнуудад бий.Зарим жишээнээс дурдах хэрэгтэй болов уу. Чех улсын нэртэй эдийн засагч нэгэн  2010 онд төрийн албаны булхай луйврыг дэлгэсэн.

Чех улсын Байгаль орчны сангийн даргаар ажиллаж байхдаа Байгаль орчны яамныхан нь авлига авч байгааг илчилж, шүүхэд гомдол гаргаж байжээ. Нийслэл Праг хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих тендерээс гурван тэрбум крон буюу 144 сая  америк доллартай тэнцэх хэмжээний эд хөрөнгө завших гэж байгаа тухай Байгаль орчны сайдын зөвлөх нь ярьсныг бичиж авч, олон нийтэд дэлгэсэн байна. Харин түүнийг Г.Доржзодовынх шиг учир битүүлэг хувь тавилан биш “Үндэсний баатар” болгох аз түшжээ. Ард түмэн нь түүнийг Үндэсний баатар хэмээн үзэж 2012 онд Чехийн парламентийн гишүүнээр сонгожээ.

Армийн “урвагчид” 35 жилийн ял оноож, өршөөсөн нь  

Дэлхийн цагдаа гэгдсэн АНУ-ын цэрэг, армийн нууцтай холбоотой 750 мянган нууц  материалыг  олон нийтэд дэлгэсэн нэгнийг тус улсын Армийнхан нь урвагч гэж үздэг ажээ.

Түүний тараасан материал дотор Америк цэргүүд нисдэг тэргэн дотроос Иракийн энгийн номхон иргэдийг буудаж байгаа бичлэг ч багтсан байдаг. Дайсанд  дайсанд тусалсан гэж буруутган эрүүгийн хэрэгт татаж, 22 зүйл ангиар яллажээ. Чанга дэглэмтэй хорих ангид 35 жил ял эдлүүлэхээр болсон байна. Харин Ерөнхийлөгч Барак Обама  Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхөөс гурав хоногийн өмнө түүнд өршөөл үзүүлэн эрх чөлөөт иргэн болгосон юм. Долоон жил шоронд суусан тэрбээр, энэ жилийн АНУ-ын сенатын сонгуульд АН-аас нэр дэвшихээ зарлажээ.

Ж.Ассанжыг шорон хүлээж байгаа  

“Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Ж.Ассанжыг шорон хүлээж байгаа. Тэр бол дэлхийд танигдсан алдартай “шүгэл үлээгч”. Ноцтой, маш нууц материалуудыг нийтэлж буй түүний араас олон улс орон мөрдөн мөшгөж байна. АНУ-ын цэргүүд Багдадын ойр орчмын хамгаалалтынхан,  “Reuters”-ын сэтгүүлчдийг алан хядагчид гэж андууран нисдэг тэрэгнээс галлаж буй бичлэгийг байршуулав.

Аймшигт хэргийн улмаас 18 хүн амь үрэгдсэний хоёр нь сэтгүүлч байжээ. АНУ-ын энгийн байлдагч Брэдли Мэннингийг энэхүү бичлэгийг “Wikileaks”-т дамжуулсан гэж сэжиглэн баривчилсан байна. “Wikileaks”-ын нийтэлсэн Афганистанд хэрэгжүүлсэн АНУ-ын хээрийн ажиллагааны талаарх 77 мянган нууц баримтыг шилжүүлсэн байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байлаа. Ж.Ассанж 2008 онд Кенийн Ерөнхийлөгчтэй холбоотой нууц материалуудыг хэвлүүлснийхээ төлөө “Эмнести Интэрнэшнл” байгууллагаас шагнал хүртэв. Харин энэ онд “Guardian” сонин түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаажээ. Багдад хотын орчимд  сэтгүүлчдийг буудсан бичлэгийг олон нийтэд дэлгэсний дараа Ассанж АНУ-д дахиж очоогүй.  Шведэд хэсэг хугацаанд амьдарч Англи дахь Эквадорын Элчин сайдын яаманд  хоргодож буй.Түүнийг АНУ-д шорон хүлээж байгаа. Энэ мэтээр шүгэл үлээгчдийн хувь тавилан бүрхэг болдог аж.

Д.Дамдиндорж

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dogshin har(124.158.113.11) 2018 оны 05 сарын 01

Mal chin tegeed shugel uleevel ingdeg gej zov humuusiin amiig barih geed bgaa yum uu haashaa yum. 60 ter bumiin holsnii bicheech chin MONGOLOOS daraa niDELHIIGEES zailaarai

0  |  0
ррр(66.181.185.29) 2018 оны 05 сарын 01

Монго хэрэгтэй , гэхдээ энэ псдк ур хуухдээ бодох байсан юм. Лаларынхуухэд л гэх байхдаа

0  |  0
Элбэг(66.181.183.186) 2018 оны 04 сарын 30

Энэ бол худлаа пязда бсан шүү. Женкогоос хэдэн төгрөг аваал зайлсан сонгуулиар л мөнгө хийсэн гар шүү

0  |  0
рхрхах(64.119.18.239) 2018 оны 04 сарын 30

хэзээ МУ-ын Баатар цол өгөх вэ

0  |  0
mongol(27.123.214.106) 2018 оны 04 сарын 30

Yamarc baisan bulhaitai uiliig ilcilsen hun. Ter uls ornoos urvasan bish. Mongolcuidad hetegtei medeelel delgesen.

0  |  0
архичин баагий(27.123.212.140) 2018 оны 04 сарын 30

Харваас архичин, бүтэхгүй хулгайч шүү дээ. Энэний талаар та минь сэтгэлээ битгий чилээ. Амьдралын төгсгөл трашёйн.....

0  |  0
баабар(150.129.143.181) 2018 оны 04 сарын 30

энэ нөхөр чинь дээрмийн хэргээр ял эдэлж байсан ердийн хулгайч л байсан бус уу. Женко нар л ашиглачихсан болохоос

0  |  0
Mongol(139.5.218.227) 2018 оны 04 сарын 30

Harah carainii dulzen

0  |  0
Олдох(112.72.14.210) 2018 оны 04 сарын 30

Үхэж далд ормор

0  |  0
Доржзодов бол 60тэрб(202.180.218.135) 2018 оны 04 сарын 30

Доржзодов бол 60тэрбумын схемийг санаачлагч нь шүү дээ

0  |  0
зочин(103.212.119.10) 2018 оны 04 сарын 30

хэзээ ч итгэж болохгүй хүн. Үр хүүхдүүд нь том болж юмны учир мэддэг болохоороо ааваасаа ичих байхдаа

0  |  0
Kkkkk(66.181.161.121) 2018 оны 04 сарын 30

Urvagch salbadai

0  |  0
зочин(202.131.238.150) 2018 оны 04 сарын 30

урвагч хэзээ ч урвагч байдаг

0  |  0
zochin(66.181.179.36) 2018 оны 04 сарын 30

Urbagch

0  |  0
бодлын хулгайч(43.228.129.65) 2018 оны 04 сарын 30

УРВАГЧ ДҮЛЗЭН ШҮҮ ДЭЭ

0  |  0
Энхээ(203.169.50.136) 2018 оны 04 сарын 30

Кккк бичсэн зүйл чинь учир дутагдалтай мэдээлэлгүй нөхөр хар толгойгоороо бичсэн байна. До яамныхан чинь өөрсдөө мэдээлэгчээ лам нарын дунд шургуулж байсан. Чехийн нөхөр чинь өөрөө дунд нь ажиллаж байсан нөхөр. Зарим нь хээл хахууль авилгалын эсрэг явж байсан хүмүүс байхгүй юу. Харин Доржзодов бол 60тэрбумын схемийг санаачилж өөрөө танилцуулчихаад уравсан хүн. Энэ хүнийг дээрх хүмүүстэй хэрхэн харьцуулах вэ?Наад захын судалгаатай харьцуулсан онолоор бичилдээ.

0  |  0
zochin(112.72.8.2) 2018 оны 04 сарын 30

zodov urvagch

0  |  0
Top