Чанаргүй зам барьж тэрбум, тэрбумаар мөнгө завшсан Б.Гарамгайбаатарт хэн хариуцлага тооцох вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

Тендерээр тэжээгдсэн “Монроуд”

2014 он. Зам, тээврийн яамныТөрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг А.Гансүх  сайдыг нь эзэнгүй хойгуур Засгийн газрын хуралдаанаар оруулан албан тушаалаас гэнэт огцруулсан  дуулиан дэгдэж байв. Учир  шалтгааныг нь хөөж, учгийг хөвөрдөж үзэхэд утасны үзүүрээс Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани гарч ирсэн ч гэлцдэг.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар автозамын салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Улсын тэргүүний замчин цол хүртэж, Авто замын үндэсний ассоциацийг тэргүүлэн 1999-2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дэд даргаар ажиллаж байсан. Харин 2001 оны нэгдүгээр сард “алдарт” Монроуд компаниа байгуулжээ. Тэр цагаас хойш тендер, концессээр тэжээгдсээр ирсэн бололтой.  Б.Гарамгайбаатарын “Монроуд”-ын анхны бүтээн байгуулалтын нэг нь түүний төрөлх нутаг Хэнтий аймгийн  Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих  ажил байв.  Гэвч  Б.Гарамгайбаатарын компанийн  тавьсан зам жилийн дараагаас  эвдэрч, зам биш харин “там” болж  хувирсан юм.

30 төсөл зүтгүүлсэн нь

Б.Гарамгайбаатарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед Зам,тээврийн сайд А.Гансүх  замын салбарын 30 төсөлд 138 тэрбум төгрөг батлуулахаар байнгын  хороо руу зүтгүүлж, гишүүдийн эсэргүцэлтэй тулгараад буцсан түүхтэй.

 Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтаа мэдэгдэхгүй 30 төслийг шууд УИХ-ын  Эдийн засгийн байнгын хороогоор оруулах гэсэн А.Гансүхийг ч “том толгой”-той сайд гэдэг байсан.  Н.Алтанхуягийн танхимдаа бараг л хоёр дахь Ерөнхий сайд шиг авирладаг байсан нь үнэн. 

Ерөнхий сайдад танилцуулаагүй асуудлыг салбарын сайд нь оруулж ирсэнийг хувьдаа автозамын  компанитай УИХ-ын гишүүн  Б.Гарамгайбаатар батлуулахаар зүтгүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэйг нь илтгэсэн юм.

Хөгжлийн банкнаас олон тэрбумыг завшив  

 Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр шүүхэд шилжүүлсэн.

Авлигатай тэмцэх газраас “Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн.  Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарынх” гэж  мэдэгдсэн.

Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг. Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлж, замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулжээ. Гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх асуудлыг УИХ хэлэлцэж  төсвйиг 2012 оны төсөвт суулгажээ.

Үүний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам,тээврийн яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад  “Монроуд” компани материалаа ирүүлэхдээ 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж, Хөгжлийн банк санхүүжилтийг хийжээ. Түрүүчийн тавьсан Хэнтий чиглэлийн  “талхан дээр түрхсэн масло” шиг зам нь эвдэрч, түүнийгээ засварлаагүй байхдаа Халзан-Бүргэдэй Солонготын чиглэлийн замын тендерийг  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын албан тушаалаа ашиглан хувийн компанидаа олгож, олон тэрбум төгрөг завшсан Б.Гарамгайбаатартай хэн хариуцлага тооцох вэ. 

Түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын хамт сүр дуулиантай баривчилсан ч удалгүй Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргасан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар нар Хөгжлийн банкны захирал Мөнхбатыг шийтгүүлсэнээр өөрсдөө хэргээс мултрах нөхцөл бүрдээд байна уу. Тэрбум, тэрбум төгрөгөөр “талхан дээр түрхсэн масло” шиг чанаргүй  зам тавьдаг Б.Гарамгайбаатар яасан бэ?

сэтгүүлч Д.Дорж

Эх сурвалж:www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хууль(66.181.161.21) 2025 оны 03 сарын 13

Уг нь бол цааз шүү дээ.

1  |  0
Undurhaan(166.137.125.54) 2025 оны 03 сарын 13

Hurungii ni huraaj ulsiin orlogo bolgood shuud alna...

1  |  0
yanadaa songolt mn(202.21.112.238) 2025 оны 03 сарын 13

turiin opdnoor duuren iim yumnuud baina

1  |  0
Гантөмөр(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

Эд хөргөнгийн хураагад шоронд нь хатаа угаасаа ийм хууль хариуцалгатай болмоор юм

1  |  0
Амарсайхан(182.160.35.229) 2025 оны 03 сарын 13

Өмнөд хөршид эд хөрөнгийг хурааж шоронд суулгадаг шүү дээ

1  |  0
Батаа(202.9.43.76) 2025 оны 03 сарын 13

ийм маягаар олон тэр бумаар нь улсын төсвөөр нэрээр идэж баяжиж байгаа хувалзнуудын бүх хөрөнгийг хурааж ард түмний эрх ашигт зарцуулж байвал таарна төрийн албан тушаалаа ашиглаж мөнгөжсөн бүх хүнийг шалгаж шудрагаар шүүх хэрэгтэй

1  |  0
Zob(122.201.24.102) 2025 оны 03 сарын 13

Chorond yabna biz

1  |  0
Би(66.181.179.29) 2025 оны 03 сарын 13

Муу юмандаа гарамгай золиг байхнээ

1  |  0
gantulga(139.5.219.65) 2025 оны 03 сарын 13

200 iim ymnuudiin tolgoig taslan toirch bujigleh ymsan

1  |  0
Irgen(103.212.116.47) 2025 оны 03 сарын 13

Bas Lun-Erdenesantiin chigleliin zamiin shinechleltiig haltuur hiigeed udalgui evderch buun nuhuus bolsondoo

1  |  0
mn(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

шууд л намнах хэрэгтэй шдээ дуракуудыг

1  |  0
Ааа(103.26.194.118) 2025 оны 03 сарын 13

Жэнko тэргүүтэй. Бөөн. xулгайчууд торийн дээр гарчихаад сууж л байна. Тэдэнд ямар хууль. үйлчилэх биш монголчууд тэнэг улсууд

1  |  0
POO(202.9.42.20) 2025 оны 03 сарын 13

shoron oor haachdiin

1  |  0
Гуйрамчинбаатар(80.83.237.37) 2025 оны 03 сарын 13

Пяздмаа гуйрамчинбаатар машины гүпэр төлж өгөөрэй.

1  |  0
Zochin(202.9.42.113) 2025 оны 03 сарын 13

Энэ хэрэг бол цаагуураө хууль шүүхийнхнийг нэлээд том авилгадсан нь ойлгомжтой байна.Ганц энэ хэрэг ч биш .Үүнээс өмнөх цагаан захтнуудын хэрэг ч гэсэн бүгд л мөн адил.Харин энгийн иргэн байсан бол бүх хууль ч нар хамгийн шударга хүний дүрд тоглож байгаа.

1  |  0
зочин(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Энэ новшнуудыг яаанаа ёстой сонгож бгаа бидний хохь юм даа цаанаа яаж дохуурхаж бгаа бол хуульгүй бол буудах сан

1  |  0
Od(150.129.143.48) 2025 оны 03 сарын 13

Ene ih hurald baisan humuus ihenh ni udej uuhiin Don tussan baih yum.bi ene huniis arai iim gej Bodooyui.hetel shunaltai l hun baij dee.huryushlaga toots.

1  |  0
ЗОЧИН (103.57.94.58) 2025 оны 03 сарын 13

ГАРАМГАЙБААТАР - ГЭЖ БОДСОН ЧИНЬ ” ГАРАМГҮЙ БААТАР ” БОЛЧИХОЖ

1  |  0
Irgen(202.9.42.85) 2025 оны 03 сарын 13

Ene estoi arai l denduu hahaj uhuul taarsan novsh shuu enuuntei hariutslaga tootsood shalgachih huuli mongol ulsiin huuliud dund bhguibym bhdaa

1  |  0
Bi(202.9.42.195) 2025 оны 03 сарын 13

Урдахтай нь тооцож чадахгуй бол суулчийнхтэй нь яаж тооцох вэ дээ

1  |  0
Иргэн(122.201.24.206) 2025 оны 03 сарын 13

Энэ мөнгө шаах гарамгай баагийг 4 мөчнөөс нь хүлж байгаад говийн халуун элсэнд хатааж борц болгох юмсан.

1  |  0
Guest(66.181.180.179) 2025 оны 03 сарын 13

Sotsializmiin ved darga ni darga shig tsereg ni tsereg shig iim sonin hvmvvs genet haanaas garaad irchbee vneheer yos surtahuungui baliar niigmiig buzarlagch nar yum da

1  |  0
Хххх(122.201.21.28) 2025 оны 03 сарын 13

Батзаяа ч төрийн нарийн хийх боловсрол мэдлэг туршлагатай хүн ч биш дээ.гарал үүсэл нь ч асуудалтай

1  |  0
b(66.181.176.136) 2025 оны 03 сарын 13

ene hvn zailsngvi hariutslaga hvleeh estoi ene mungu chini tatvar zeelj avsan mungu ene metiin nuhud zavsnaad hariutslaga hvleedeggvi unguruh esgvi

1  |  0
Zochin(66.181.183.68) 2025 оны 03 сарын 13

Ene hulgaachid yagaad hariutslaga tootsohgui baigaa yum be!

1  |  0
Хүү(172.56.13.21) 2025 оны 03 сарын 13

Энэ Гарамгайхулгайчыг барьж хатуу хариуцлага тооцох хэрэгтэй!

1  |  0
Энгийн баатар (66.181.160.34) 2025 оны 03 сарын 13

Ийм боломж нөхцөл байдал бий болгосон хууль эрх зүй улс төрийн орчинг өөрчлөхгүй бол хохирогч болсон ард иргэд нөхөн төлбөр болгох хэлбэрээр хуулиас гадуур үйлдлүүд хийж эхлэх байх даа

1  |  0
12ё(103.26.194.93) 2025 оны 03 сарын 13

Мөнгө идэхдээ гарамгайбаатар

1  |  0
Хун(66.181.178.108) 2025 оны 03 сарын 13

Малнууд еерсдее сонгочихоод хохино.

1  |  0
Р.Ганхуяг(202.9.40.95) 2025 оны 03 сарын 13

Манай улс цаазын хуулиа сэргээх хэрэгтэй тэгвэл энэ бузар булай арилах байх даа.

1  |  0
Зочин(43.242.243.165) 2025 оны 03 сарын 13

шаварлаг хөрснөөс болж эвдэрсэн нь Гарамгайбаатарын буруу биш гэнэ үү. Шууд шаваран дээр нь зам барьдаг технологи бас байдаг байх нээ. Гэтэл Хятадад барьсан зам нь эвдрэх нь битгий хэл өчүүхэн төдий чичиргээ доргио үүсгэж байгаа зам бариулсан компанийн захиралд маш хатуу хариуцлага хүлээлгэдэг. Юун дараагийн ажлыг тендерээр өгөх. 10 жил хүрэхгүй настай зам барьчихаад харин ч удаан ашиглалаа гэх Хөөрхий бидний Монголчуудыг үхэр гэх нь зөв юм байна даа

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

hen baihdaa yadag bainaa ????? Huuliin baiguullaga hergiig shalgaj hariuzlaga toozoh estoi bizdee !!! ATG, ZAGDAA, Shyyhiin baaiguullaguud ajlaa hiigeech ,,,,,,,,

1  |  0
хэнтий(66.181.160.120) 2025 оны 03 сарын 13

хийсэн замыг нь улсын комисс хүлээн авч ашиглаж ашиглачихаад эвдэрэхээр нь муу зам тавьсан гэж гоочлох хэиэггүй. муу зам хүлээн авсан комисс, хянаж басан албан тушаалтан нарт хариуцлага тооцох учиртай. дахин дахин тендер өгч байсан хүмүүст хариуцлага тооц. тэгж байж чанартай үйлчилгээ авдаг болно. хэнтийн зам муу л гэнэ, дархан зам түүнээс дор юм шүү дээ. хэнтийн замын 20 орчим км нь шаварлаг хөрснөөс болж эвдэрсэн, хаа очиж 15 жил тэссэн.

1  |  0
zochin(202.180.218.147) 2025 оны 03 сарын 13

ene hvnii tabiulsan zamaas bolood heden myangan mashin evderch svidsen bol bas deer n ene muuhai zamaas bolj heden ger bvl aav eejgvi bolson bol. odoo idej uuhaa bolimoor ym. saihan zamaar saihan nutas usruugaa yabj baimaar l bna shvv

1  |  0
Ррлджз(122.201.31.88) 2025 оны 03 сарын 13

Хогийн илжиг, бас чингис хаантай нэг нутаг гэж хуцна аа

1  |  0
арай л шүү(104.200.148.181) 2025 оны 03 сарын 13

тооцоосой

1  |  0
zochin(66.181.187.12) 2025 оны 03 сарын 13

ene.uvaigui.luivarchind.hariutslaga,tootsoh.heregteitur.gej.bgaa.biz.dee

1  |  0
Close menu