Арслантай авдрын нууц

2017 оны 01 сарын 24

Хүүхэд өвдөөд байвал нэрийг нь солиод л зүгээр бологчихдог Хөх толбот Монголчууд бид билэгдлийг өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж агуу түүхийг бүтээж чадсан ард түмэн билээ. Мартагдах шахсан ёс уламжлалууд маань сэргэж буйг хархад таатай.

Жишээ нь айлууд гэртээ авдар тавиад эхэлчихжээ. Гэвч яг нарын утга учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй байх шиг. Хятад ,Солонгосын юу нь мэдэгдэхгүй хээлсэн бараан авдруудыг хоймортоо залах нь гоёл чамирхалаас цаашгүй санагдана.

Бид үнэ цэнэтэй бүхнээ хадгалж хоймортоо залах эрдэнэсийн авдар дээрээ ямар учраас арсланг тодотгон дүрсэлдэг байсан талаар дуулгая.

Урьд цагт элдэв өнгө хээтэй авдар олдохгүй эсвэл хийж чадахгүйдээ арслантай авдар хэрэглэж байсангүй. Монголчууд эдийн тэнгэрийн хамгаалагч хэмээн дөрвөн нүдтэй банхар нохойгоо үүднийхээ баруун хаяанд тэжээж. Дөрвөн хүчтэний нэг арслангаар эд баялгаа хамгаалуулан авдар дээрээ зурж сийлдэг байжээ.

Айлын хойморт аав, ээжийн хоёр авдар байх бөгөөд дээр нь нэг нэг арслангийн дүрсийг гадагш харуулан дүрсэлж тохирох хээгээр хүрээлэн чимэглэнэ. Мөн хээ зураг чимэглэл нь тухайн айлын онцлогт тохирох билэгдлийг агуулсан байх бөгөөд чандмань эрдэнэ, ам цагаан хулгана зэргийг билэгдэл болгон оруулж арслангийн аманд эдийн дээд хэмээн билэгдэн хадаг зуулгах эсвэл саварт нь эрдэнэ билэгдэж молор атгуулсан, үр удмаа хамгаалж байхыг билэгдэж гүеэг тэврүүлсэн гэх мэт олон янзаар дүрсэлсэн байдаг.

Арсланг хоёр тийш харуулдаг нь сахин хамгаалах билэгдэл болно. Авдартаа үнэ цэнэтэй зүйлээ хадгалахаас гадна хурганы арьс, шагай, сур, арвай, арц ганга гэх мэт 9 зүйлийг дээжлэн хийдэг байсан нь эд баялаг, буян хишгээ хураахын билэгдэл болгон тусгайлан хийдэг байжээ.

Хүн төрөлхтөн билэгдлийн ач холбогдлыг чухалд тавьдаг. Жишээ нь төрийн сүлд, туг дарцгаас эхлүүлээд компани аж ахуйн нэгжүүдийн лого таних тэмдэг гээд бүгд ямар нэгэн утга санаа билэгдэл илэрхийлж байдаг. Билэгдэлийн агуулга, ач холбогдолоос болж мандан бадрах уруудан доройтох нь ч бий.

Алтанбаатар Наранбямба

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэндбаярын Далайбаяр(202.126.90.16) 2025 оны 03 сарын 13

Авдар миний өвөг эцгээс уламжлагсан эд \n

1  |  0
adiya(202.126.88.69) 2025 оны 03 сарын 13

Btgy shaa

1  |  0
Турхас(202.9.45.215) 2025 оны 03 сарын 13

Монгол банхар эргэсэн налчигар хамаргүй сартгар урт бөгтгөр хоншоортой байдгийм. Хасар Басар хоёр нохой гэдэг нь шал өөр хэлбэр дүрстэй зураг байдгийм. Монголчуудын хийморийг дарж,булаах гэсэн нь тэр дөрвөн хүчтэн ,хойморт залсан ”Арслан” болдог жижиг бээжин хав Манжийн сүрээр Түвдийн хийсэн хар чатга.

1  |  1
Баяр(173.245.66.248) 2025 оны 03 сарын 13

Арслан биш юмаа манжийн уеэс монголд ирсэн хятадын Фу нохой гэж нэрлэдэг юм сум хийд баян айлын сууцны уудэнд хосоороо байдаг тэр л байгаа юм. Одоо манайд их дэлгэрсэн албан газар яамдын гадаа харж болно. Наад хоерын хооронд ундсэрхэг узлээ болиоч дэлхий дахин даяршаад Азийн соел ийм хучтэй тэгэж байхад уйл явдлыг эруул ухаанаар харцгая. Наад Арслан шиг нохой чинь Азийн ундэсний урлагийн хэлбэр, монголчууд хэзээнээс авдартай байсангаа эхлээд тогтоо. Энэ бол авдар зарах бизнесийне хегийн арга мэхорошего орон сууцанд зохицол муутай.

3  |  3
Шинэ Монгол(66.181.187.210) 2025 оны 03 сарын 13

Баасных нь арслан. манжийн үеэс л бээжин хавийг мөнгөний нохой гэж авдар сав, тэр битгий хэл банк, байгууллагынхаа үүдэнд хүртэл чулуугаар сийлж тавьдаг биз дээ. энэ бол төөрөгдөл. одоо ч хятадууд бээжин хаваа мөнгөний нохой гэж дээдэлдэг. батзориг дуракын бариулсан нохойн хөшөө байна. цаанаа далд санаатай. бээжин хавыг хоёр банхараар мануулсан байдаг.

3  |  0
Иргэн(202.72.245.165) 2025 оны 03 сарын 13

Бээжин хав ч биш шүү монгол банхар шүү дээ тэр сүүл зогдор

1  |  1
Иргэн(202.70.46.217) 2025 оны 03 сарын 13

Билэгдэл, свастика, тотем зэрэгт үнэний хувь бий. Гэхдээ танин мэдэхүйн мэдээллийн түгээлтэд нэг хавтгайрал маш их ажиглагдах боллоо. Тэр нь ”манай өвөг дээдэс, эртний монголчууд” гэж хавтгайруулж хийрхээд ч, омогшоод ч байгаа юм шиг их бичих болжээ. Эртний хүчирхэг, тэнгэрлэг өвөг дээдсээ үгүйсгэж, жижигрүүлэх гэсэн юм биш. Аль цагийн, хэдэн оны, ямар жарны, түүхчлэлийн аль үед хамаарах, оюун ухаант хүний сэтгэлгээ, үйлдвэрлэл, иргэншлийн хөгжлийн аль хавьд ...гээд л багцаа, баримжаа, дөхүүлэлтэй бичиж ярьж байвал мэдээлэл бүр л чансаатай, өгөөжтэй болох юм шигээ

2  |  0
Mongol(103.26.193.4) 2025 оны 03 сарын 13

Arslan bishee beejin hav buur ch bish hujaa nart l tegj haragddag baih yumaa medej bichmeeree Mongolchuud avdar deeree asar basar Mongol banharaa zurj ed bayalgaa manuuldag baisan

2  |  0
БЭЭЖИН ХАВ(202.70.33.242) 2025 оны 03 сарын 13

АРСЛАН ГЭЖ ДЭЭ ЖИНХЭНЭ ДЭЭ БЭЭЖИН ХАВНЫ ЗУРАГ Ш ДЭЭ........ ХЯТДУУД БЭЭЖИН ХАВ ЭД БАЯЛАГЫГ ХАМГААЛДАГ ГЭЖ ҮЗДЭГ ХАРИН АРСЛАН БОЛ ШАЛ ӨӨР АМЬТАН Ш ДЭЭ ЧИХ ХАМАР ХОНШООР СҮҮЛ ГЭЭД САЙН ХАР МОНГОЛЧУУД ААА

1  |  0
Close menu