Coldplay хамтлагийн дуучин Chris Martin-ний эхнэр жүжигчин Gwyneth Paltrow саяхан шинэ киноны зураг авалтын үеэр нүцэглэх хэрэг гарсан байна. Тэрээр жүжигчнийхээ үүргийг биелүүлж кинондоо чадварлагаар нүцэглэсэн боловчиг кино шүүмжлэгчид энэ үйлдлийг нь үнэхээр аймшигтай байлаа хэмээн шүүмжилсэн байна. Gwyneth Paltrow ч гэсэн өөрөө киноныхаа энэ хэсэгтээ сэтгэл дундуур байгаа бөгөөд өөрийн биеийн тамирын дасгалжуулагч багш Tracy Anderson-ыг буруутгасан байна. Шинэ киноны энэ хэсгийн үйл явдалд жүжигчин Gwyneth Paltrow өөрийн найз залуугийн дүрд тоглож буй жүжигчин Mark Ruffalo-гийн урд тайчих үзүүлбэр үзүүлэх хэсэг байдаг байна.Удахгүй дэлгэцнээ гарах кинонд жүжигчин Gwyneth Paltrow энгийн даруу эмэгтэйн дүрийг бүтээсэн бөгөөд сэтгүүлчид хэвлэл мэдээллээр Coldplay хамтлагийн дуучин Chris Martin-аас чи орой бүр ийм муухай зүйл үздэг үү хэмээн доог тохуу хэлбэрээр хэтэрхий ихээр нийтлэл бичиж байгаа юм. Мөн жүжигчин Gwyneth Paltrow хандан хэвлэл мэдээлийнхэн ахиж битгий нүцгэлээрээ гуйя. Чи хувцас дотроо л байхдаа сайхан юм хэмээн хандаж нийтлэлүүд бичиж байна. Жүжигчин Gwyneth Paltrow одоо 40 настай 2 хүүхдийн ээж юм. Ингээд та бүхэнд удахгүй нээлтээ хийх TNX for Sharing киноны трейллэрийг хүргэе. Дашрамд сонирхуулахад энэхүү кинонд дуучин PINK бас дүр бүтээсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Th”rees nothing like the relief of finding what you”re looking for.