Цагаан будааны үнэ 200 төгрөгөөр өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

Будааны үнэ арав хоногийн өмнөх ханшаас 200-300 төгрөгөөр өсчээ. Тодруулбал кг нь 1800 төгрөгийн үнэтэй байсан “Сакура” будаа 2000 төгрөг болжээ. Мөн “Нарантуул” худалдааны төвд хятад цагаан будаа кг нь 2000 төгрөгийн үнэтэй байна. Урд хөршөөс оруулж ирдэг импортын будааны кг нь хоёр долоо хоногийн өмнө 1700 төгрөг байсан. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар хүнсний дэлгүүрүүдэд цагаан будааны үнэ кг нь 2100-2200 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх сарынхаас 200-300 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хүнсний захуудын будаа, элсэн чихрийн үнийг хүргэе.

“Нарантуул” худалдааны төв

Цагаан будаа 2000, Элсэн чихэр 1500-1700

“Хүчит шонхор” худладааны төв

Цагаан будаа 2000, Элсэн чихэр 1600

“Бөмбөгөр” худалааны төв

Цагаан будаа 2100, Элсэн чихэр 1700

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top