ХЯМРАЛЫН ОНОЛЫН ТОВЧ ҮНДЭСЛЭЛ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Сүүлийн үед Оросын эдийн засагч, аналитик Михаил Хазин их мандаж байгааг Монголд цөөн бус хүн мэддэг юм. Тэрээр дэлхийн болон Оросын эдийн засаг, санхүүгийн хямралыг олон жилийн өмнөөс таамаглан хэлж олныг бишрүүлсэн бөгөөд одоо ч онолоо хөгжүүлж, лекцээ уншиж, прогнозоо хэлсээр буй. Манайхан Оросоос элдэв “балай юм” орчуулж байснаас шинжлэх ухааны энэ мэт нэрд гарсан төлөөлөгчдийн “юмыг” мэдэж байвал бидэнд л хэрэгтэй гэж санана. Энэ удаад түүний “Хямралын онолын товч үндэслэл”-ийг орчуулав. Зохиогч энд үндэслэлээ ямар ч тайлбаргүй гаргасан нь “оюуны үнэнхүү залхуу” монголчууд бидэнд нэн олзуурхууштай юм. Хазины “хямралын онолыг” гүнзгий мэдье гэвэл түүний worldcrisis сайтаас үзэх хэрэгтэй. Тэрийг нь үзээгүй байж битгий олон долоон “онол ном” яриад, мэдэмхийрээд, цэцэрхээд, солиороод, хадуураад байж үзээрэй дээ. Монголын эдийн засагчид шиг “утгагүй амьтдыг” би энэ яваа насандаа үзээгүй болоод л ингэж хэлж байна…Ингээд Хазины онолын товч үндэслэл энэ байна…
I. Орчин үеийн эдийн засаг бол хөдөлмөрийн хуваарийн эдийн засаг юм. Иймээс орчин үеийн сургааль номлолын (парадигм) хүрээнд хөгжил бол түүнчлэн шинжлэх ухаан -техникийн дэвшил (ШУТД) гэж нэрлэгддэг хөдөлмөрийн хуваарь гүнзгийрэх явдал юм. Энэ үйл явцын гадаад илрэл нь инноваци бөгөөд энэ нь шинэ бүтээгдэхүүн бий болгох, мөн хуучин зүйлийг шинэ технологиор хийх явдал болно.
Энэ үед эдийн засгийн хөгжлийн загвар ЗХУ-д өөрчлөгдөөгүйг ойлгох хэрэгтэй, социализм бол зөвхөн дахин хуваарилалтын системд л байсан юм, энэ нь АНУ, ЗХУ хоёрын XX зууны дунд үеийн атомын, сансрын, цэргийн зэрэг эдийн засгийн өрсөлдөөнөөс илт харагддаг. Энэ загварыг ойлгох явдал бүр XYII зууны үеийн анхны меркантилистуудын бүтээлд анх үүссэн юм.
II. Эдийн засгийн хаалттай системийн хүрээнд (гадаад ертөнцтэй харилцдаггүй) хөдөлмөрийн хуваарийн жам ёсны гүнзгийрэл нь зөвхөн зарим тэмдэглэгдсэн түвшинд хүртэл хөгжиж болно, цаашаа бол инноваци эргэн нөхөгдөхөө больж, шинжлэх ухаан-техникийн дэвшил эхэндээ саарч, дараа нь зогсдог. Энэ сэдвийг XYIII зууны хоёрдугаар хагаст Адам Смит анх томъёолсон, дараа нь энэ сэдвийг XIX зууны төгсгөл-XX зууны эхээр марксизмын хүрээнд Роза Люксембург хөгжүүлсэн.
III. Өмнөх сэдвээс гүн ухааны гаргалгаа үүснэ. Дэлхий тодорхой утгаар хязгаарлагдмал учир ШУТ-ийн дэвшлийн загвар (парадигм) цаг хугацааны хувьд хязгаарлагдмал. Улмаар капитализм төгсгөлтэй. Социализмын хувьд нөхцөл байдал илүү хүнд, учир нь тэр онолын хувьд эдийн засгийн нийгмийн шинж чанарын хүрээнд (хувийн өмч байхгүй) нийгэм-улс төрийн загварыг өөрчлөхгүйгээр өөр парадигмад шилжиж болно. Гэхдээ ЗХУ-ын туршлагаас үзэхэд капитализмыг сөрөн зогсож буй нөхцөлд энэ явдал болоогүй.
IY. Өмнөх сэдвийг харгалзан үзвэл марксизмын хөгжил түүнийг бий болсон XIX зууны дунд үеэс эхлэн: капитализмын төгсгөлийн шинэ нотолгоо, шинж тэмдэг олох хийгээд капитализмын дараах нийгэм байгуулах загвар олох гэсэн үзэл санааны хоёр үндсэн шугамаар явж иржээ. Адам Смитийн сэдвийг бодитойгоор зөвхөн Р.Люксембургийн бүтээлүүдэд л хөгжлөө олсон бөгөөд түүнийг нас барсны дараа энэ сэдэв бүрэн хориотой болсон. Ингээд Баруунд ч (“капитализмын төгсгөлийг” хүлээн авч болохгүй), мөн ЗХУ-д ч, дараа нь дэлхийн социалист системд ч энэ сэдвийг Р.Люкембург, Ленин хоёрын санал зөрөлдөөнтэй холбоотойгоор дэмждэггүй байв.
Y. Эдийн засгийн хаалттай системд хөдөлмөрийн хуваарийн өсөлтийн хязгаарлалтын эдийн засгийн үр дагавар нь хөгжлийг үргэлжлүүлэхэд (хөдөлмөрийн хуваарийн гүнзгийрэл) түүнийгээ зайлшгүй өргөтгөх явдал байдаг. Ингэж өргөтгөх боломжгүй байдаг нь хөгжлийн хямралд хүргэх ба энэ нь уламжлалт орчилт (цикл) хямралаас (хэт үйлдвэрлэлийн хямралаас) зарчмын ялгаатай. Үүнийг улс төрийн эдийн засгийн ухааны хүрээнд буюу политэкономид (XIX зууны төгсгөлд голдуу марксист ухаанд), түүнчлэн экономиксизмд (XIX зууны төгсгөлөөс Баруунд боловсруулсан шинжлэх ухааны марксист политэкономийн альтернатив номлол) тодорхой авч үзсэн. Манай онолд бол энэ хямралыг капиталын үр ашиг унах хямрал гэж нэрлэсэн, яагаад гэвэл түүний гадаад илрэл нь капиталын нөхөн үйлдвэрлэлийн боломж, түүнээс жам ёсны (өөрөөр хэлбэл дахин хуваарилалтаас олох) ашиг олох боломж хурдан унадаг явдал юм. Түүний зарчмын чухал онцлог бол энэ хямралыг зөвхөн зах зээлийг өргөтгөх замаар л зогсоож болно !
Капиталын үр ашиг унах хямрал, түүний орчилт хямралаас ялгагдах ялгаа, бүтцийн асуудлуудыг (аспект) 2000-аад оны үед өнөөгийн АНУ-ын хямралын бүтцийн хямралын онцлог дээр Хазины ажлууд анх судлаж гаргасан юм.
YI. Эдийн засгийн системийг өргөтгөхийн зайлшгүй нь технологийн бүсийн (зон) үзэл баримтлалд жам ёсоороо хөгжлийг үргэлжлүүлэхийн тулд хүргэдэг юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хуваарийн гүнзгийрэлтийн үйл явцыг дэмжиж буй хөдөлмөрийн хуваарийн өөртөө хангалттай том систем нь түүнийгээ байнга өргөтгөн тогтож байдаг. “Өөртөө хангалттай” (самодостаточная) нэр томъёо нь энэ сэдэвт бол бүсүүдийн хоорондын харилцан үйлчлэл нь тэдгээрийн доторхоос бага, зарчмын бус байдаг гэсэн хэрэг юм. Эдгээр бүсүүдийн зарчмын шинж чанар бол технологийн ялгаа бөгөөд үүнийх нь улмаас бид тийм нэр өгсөн юм. Эдийн засгийн бүсийн онолыг 2000 оны үед Олег Григорьев боловсруулсан бөгөөд тэр одоо ч идэвхитэй ажиллаж байна.
YII. Сүүлийн хоёр зуун жилийн эдийн засгийн түүхэнд технологийн бүсийн хөгжлийн үүднээс анализ хийх ажил 2000 оны үед эхэлж одоо болтол үргэлжилж байна. Түүнийг дараах дэс дараагаар товч дүрсэлж болно:
• XYIII зууны төгсгөл – Британы анхдагч технологийн бүс бүрэн төлөвшсөн. Энэ үед ийм бүс төлөвших нь зайлшгүй байсан, доод тал нь зах зээлийн үйлчилгээнд 30 сая хэрэглэгч байсан.
• XIX зууны эх – Францын суурь дээр хоёр дахь боломжит бүс бүтээх оролдлого сүйрэв. Шалтгаан нь-Францын Их Хувьсгал болон Напалеоны дайн. Түүнээс хойш Франц Британийн технологийн бүсэд бүрэн орсон.
• XIX зууны дунд – “Гүйцэх хөгжлийн” анхны амжилттай төсөл-хоёр дахь технологийн бүс Германы бүс бий болов. Түүний бүрэлдэхүүнд ХХ зууны эх болтол Орос байсан юм.
• XIX зууны төгсгөл – АНУ-ын суурь дээр технологийн бүс бий болов. Зууны төгсгөлд АНУ дэлхийн томоохон аж үйлдвэрийн гүрэн болов. Хэрэглэгчдийн доод тоо 50-80 сая хүн болов.
• XIX зууны бүр сүүлч (Марксыг нас барсны дараа) – ХХ зууны эхэн – Капиталын үр ашиг унах анхны хямрал (гэхдээ зөвхөн Баруун хагаст). Түүний үр дагавар: 1907-08 оны АНУ-ын санхүүгийн хямрал, анхны “Их депресси”, АНУ-ын Холбооны Нөөцийн систем бий болсон, Дэлхийн Нэгдүгээр дайн.
• ХХ зууны эхэн – Японы технологийн бүс бий болсон. Оросын эзэнт гүрний суурь дээр технологийн бүс байгуулах оролдлого тариачин хүн амын асуудлаас болоод нуран унасан. Тэд зах зээлд “элсэн орохыг” хүсээгүй.
• 1917-1928 онууд – Агуу Их Октябрийн Хувьсгал. ЗХУ-ын суурь дээр Зөвлөлтийн технологийн бүс байгуулах төлөвлөгөө боловсруулсан. Тариачин хүн амыг зах зээлд амжилттай (Столыпины шинэчлэл нурсны дараа) оруулсан. Технологийн бүсийн хүн амын доод хэмжээ 100 сая илүү болов.
• 1929-1939 онууд – Капиталын үр ашиг унах хоёр дахь хямрал. Хоёр дахь “Их Депрессийн” эхлэл. Сүүлчийн, тав дахь, Зөвлөлтийн технологийн бүсийн төлөвшил.
• 1939-1945 онууд – Дэлхийн Хоёрдугаар дайн. Дэлхийн газрын зургаас технологийн гурван бүс: Германы бүс (тэдний газар нутгийг ялагчид хуваан авсан), Британи (сайн дураараа Америкийн технологийн бүсэд орсон) алга болов.
• 1945-1960 онуудад ЗХУ, 1945-1970 онуудад АНУ шинэ хүрэлцээт зах зээлийн нөөц дээр идэвхтэй хөгжив. Зах зээлийн доод хэмжээ 250-300 сая хүн болов.
• 1960-1961 он – Зөвлөлтийн технологийн бүс дээр капиталын үр ашиг унах хямрал эхлэв. Эдийн засгийн төлөвлөгөөт шинж чанарын улмаас энэ нь маш удаан явагдсан, ЗХУ өсөлтийн тэг хурдцаас дөнгөж 80-аад оны эхэн үеэс л гарсан.
• 1971 он. Америкийн технологийн бүсэд капиталын үр ашиг унах хямрал эхлэв. (1971 оны 8 дугаар сарын 15 – АНУ дахь XX зууны хоёрдахь дефольт). Хямрал маш хурдан өсөв. 70-аад оны дунд АНУ-ын эдийн засаг өсөж буй ЗХУ-ын дэвсгэр дээр тогтвортой унав.
• 70-аад оны сүүлч – АНУ зах зээлийг “үзэгдэх маягаар” (виртуаль) өргөтгөх замаар хэрэглэгчдэд буй эрэлтийг урамшуулж хямралыг даван туулах (цаашдаа улам муудуудах) түр зуурын загвар боловсруулав. Технологийн бүс дэх хэрэглэгчдийн зайлшгүй тоо хэмжээний өсөлт 500-800 сая хүн болов.
• Хятад өөрийн технологийн бүс байгуулахаас татгалзаж, эдийн засгаа Америкийн технологийн бүсэд тохируулах замаар урамшуулах чиглэл баримтлах болов.
• 1981-1991 онууд – АНУ-ын “рейнаномикийн” (“мэдээллийн хувьсгал” гэсэн нэртэй болсон) үр дүнгээр ээлжит ШУТ-ийн дэвшил болж “хоёр системийн дайнд” ялсан (дэлхийн гуравдугаар дайнтай дүйцэнэ) ба ЗХУ-ын технологийн бүс сүйрч, АНУ сүүлчийн удаа зах зээлээ өргөтгөх, энэ удаад бүх Дэлхийд өргөтгөх боломжтой болжээ.
• 2000 он – Капиталын үр ашиг унах шинэ хямрал эхлэв.
• 2008 оны намар – “Рейганомикийн” сүүлчийн хэрэгслийн үйлчлэл дуусав, Холбооны Нөөцийн системийн тооцооны боломж буурав, хямрал “хурц” үедээ оров.
YIII. “Рейганомикийг” хэрэглэсний үр дүнд Дэлхийн эдийн засаг дахь (өнөөдөр Америкийн технологийн бүстэй давхцаж буй) болон шууд АНУ дахь бүтцийн буруу харьцаа (диспропорци) аварга их хэмжээнд хүрч, юуны өмнө өрхийн аж ахуйн орлого тэдний зарлага (өөрөөр хэлбэл амьдралын түвшин) огт нийцэхгүй, зардал нь олон дахин их болжээ. Орлого, зарлага харьцангуй тэнцвэрт байдал орох болтол хямрал үргэлжилсээр байх ба энэ үед орлогын уналт дэлхийн эдийн засгийн хувьд 30-35 %, Европын Холбоонд 50 %, АНУ-ын хувьд 55-60% байх ёстой юм.
IX. Хөдөлмөрийн хуваарийн үүднээс орлогыг хязгаарлах нь хэрэглэгчдийн тоог багасгана гэсэнтэй дүйцэх ба энэ нь хөдөлмөрийн хуваарийн түвшинг хязгаарлах ёстой гэсэн хэрэг юм. Өнөөдөр АНУ-д өрхийн аж ахуйн орлого 60-аад оны эхэн үеийн түвшинд байгаа ба хямрал явагдахын хэрээр тэр нь бүр илүү багасана. Энэ нь дэлхийг хэд хэдэн технологийн шинэ бүсэд хуваавал эдийн засгийн хувьд ашигтай гэсэн хэрэг бөгөөд эдгээр нь нэгдмэл валют-санхүүгийн бодлогын суурь дээр бий болох байх. Үүнтэй холбоотойгоор бид геополитикийн харьцаанд зориулсан сэдэвтээ “валютын бүс” гэж нэрлэж байгаа. Онолын хувьд, хямралын болон хямралын дараах сэргээн босголтын явцад валютын бүх бүсүүд бүрэн хэмжээний технологийн бүс болж чадахгүй.
Х. Хэрэв ШУТ-ийн дэвшлийн альтенатив, эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг бодож олохгүй юм бол биднийг ХХ зууны түүхийн давталт хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханган нийлүүлэлтийн төлөө технологийн шинэ шинэ бүсүүд бие биетэйгээ өрсөлдөөнт тэмцэлд орох болно, өөрөөр хэлбэл хөгжлийн цаашдын боломж байгаа.
XI. Эдийн засгийн онолд шинэ зүйл оруулсан гэдэг утгаар нь манай онолыг “неоэкономика” гэж нэрлэснийг тэмдэглэж байна. Юуны өмнө энэ нь хөдөлмөрийн хуваарийн ойлголт дээр тулгуурласан, улмаар түүнийг тодорхойлж, бусад онолуудаас ялгаатай болгож байгаа түлхүүр ойлголтууд нь “технологийн бүс”, “капиталын үр ашиг унах хямрал”, “бүтцийн хямрал” зэрэг болно. (эдгээр нь дээрх сэдвүүдэд буй).
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 16.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SAIN UGULEL U(202.179.27.14) 2025 оны 03 сарын 13

IK ENGIIN BBAL ILUU

1  |  0
шизо ганаа(122.201.18.137) 2025 оны 03 сарын 13

галзуу хүний ёоёотой орчуулга хэрэгтэй бол дээрхийг унш

1  |  0
Барга(202.126.89.186) 2025 оны 03 сарын 13

Монголд эдийн засгийн мэдлэгтэй хүн байхгүй учир ийм зүйл ч одоогоор яриад нэмэргүй л байхдаа Хэдэн жилийн дараа хэнхэгүүдээс хойш яадаг юм болдоо!

1  |  0
medehgui ym da(27.123.213.197) 2025 оны 03 сарын 13

hyamralaa gj uls torchdiin sohioson shoy

1  |  0
Top