Дэлхийн зах зээл дээрх голлох металлуудын ханшийг харвал унц алт, тонн зэсийн дундаж ханш ерөнхийдөө уруудсан байдалтай байна. Алтны тухайд аваад үзэхэд өнгөрөгч оны нэгдүгээр улиралд дундаж үнэ нь унци нь 1690,8 ам.доллар байсан бол энэ оны нэгдүгээр улирлын дундаж үнэ 1630,43 ам.доллар болж 3,57 хувиар буурчээ. Оны эхний сард алтны дундаж үнэ 1670,95 ам.доллар/унци байсан ба тогтмол буурсаар 3 сард 1592,86 ам.доллар болсон байгаа юм.
Алтны үнийн байдалд АНУ-ын эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал сөргөөр нөлөөлж байна. Алтны үнийн бууралтад Кипр улсын банкууд 2 долоо хоног хаалттай байж байгаад дахин нээгдсэн нь гол нөлөө үзүүлснийг шинжээчид тэмдэглэж буй. Холбооны нөөцийн газраас АНУ-ын төв банк хөдөлмөрийн зах зээл тогтвортой болтол сард 85 тэрбум доллараар бонд худалдан авах ажиллагаагаа үргэжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдсэн нь алтны үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх хандлагатай байсан. Гэвч Холбооны нөөцийн газраас хийсэн бусад мэдээллээс харахад зарим улс төрчид бонд худалдан авах явцыг удаашруулж оны эцэс гэхэд энэ хөтөлбөрийг зогсоох тухай мэдээлсний дараагаар алтны үнэ 1%-р буурч 1566 ам.доллар/унци болсон байна.Мөн Кипр улс 400 сая евро босгохын тулд алтыг их хэмжээгээр борлуулж эхлэх гэж буйг Европын холбооноос мэдэгдсэн нь алтны үнийн бууралтад гол нөлөө үзүүлсэн. Ойрын хугацаанд алтны борлуулалт ихээр нэмэгдэж эхэлсэн тохиолдолд алтны үнэ буурах хандлагатай байгаа юм.
Тэгвэл зэс буюу улаан металлын ханшийн тухайд өнгөрөгч оны эхний улирлын дундаж үнэ 8305,01 ам.доллар/тн байсан бол энэ оны эхний улиралд 7927,23 ам.доллар/тн болж 4,55%-р буурчээ. Арванхоёр оны туршид дэлхийн зэсийн зах зээл дээр 340000 тн орчим зэсийн хомсдол үүссэн гэж Олон Улсын Зэс Судлалын Группээс (International Copper Study Group) мэдээлсэн байна. ICSG-н тооцоолсноор 202000 тн илүүдэлтэй байсан зэсийн зах зээл 343000тн-н хомсдолд ортлоо савласан ба энэ нь 2010 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн хомсдол болсон байна. Зэсийн хомсдол үүсэхэд зэсийн боловсруулсан бүтээгдэхүүний өсөлтийн хязгаарлалт болон Хятадын зэсийн хэрэглээний өсөлт гол нөлөө үзүүлж байсан юм.Гэвч одоогийн зах зээл дээр үүссэн зэсийн илүүдэлд 2012 оны 10,11,12 сард боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.
Хятадын гаалийн газрын мэдээллээс харахад энэ оны 2-р сард 681148тн зэсийн баяжмал импортлосон нь 2013 оны 1-р сарын импортын хэмжээ болох 761098 тн-той харьцуулахад 10,5%-р буурч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,6%-р нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Перу улс нь 2013 оны 2-р сард 173763 тн зэс Хятад улсад нийлүүлж энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 141,09%-р нэмэгдэж топ экспортлогч орон болсон байна. 2013 оны 2-р сараас зэсийн баяжмалын үнэ буурч эхэлсэн нь Хятадын цагаан сарын баяртай холбоотой байсан бөгөөд хэрэглээ нь мөн зэрэг буурсан. Ихэнх Хятадын хайлуулах үйлдвэрүүд 2-р сарын эхээр зэсийн баяжмал нөөцлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Цагаан сарын баяр болон Хятадын коммунист намын их хурлын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж зэс болон бусад металлын үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч Хятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ хяналтын бодлого хэрэгжүүлэхээ зарласан хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулсан ба зэсийн нөөцийн хэмжээ 3 сарын 26-ны байдлаар Шанхайн бирж дээр 3%-р нэмэгдсэн бол Лондонгийн металлын бирж дээр 2875 тонноор нэмэгдэж 565350 тн болсон нь зэсийн эрэлт сул байсаар байгааг үзүүлж байна.
Ойрын хугацаанд зэсийн үнэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Хятад улсын макро эдийн засгийн үзүүлэлт болж байна. Хятадын зэсийн эрэлт нэмэгдэж байгаа эсэх зэсийн нийлүүлэлтийг гүйцэх эсэх нь одоогоор шууд хэлэхэд эрт байна гэж шинжээчид үзэж байгаа юм.
За харин мөнгөний дундаж үнэ өмнөх оны нэгдүгээр улиралд 32,61 ам.доллар/унци байсан бол 2013 оны 1-р улирлын дундаж үнэ 30,07 ам.доллар/унци болж 7,79%-р буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны 1-р улирлын туршид мөнгө нь бага зэргийн хэлбэлзэлтэй буурсан байна. Гуравдугаар сарын байдлаар авч үзэхэд АНУ-ын эдийн засгийн байдал сэргэж долларын ханш болон хөрөнгийн зах зээлийн байдал сайжирсан нь алтны эрсдлээс хамгаалах чанар буурахад нөлөөлж алт болон мөнгөний үнийг зэрэг бууруулж байна. Мөн зах зээлийн тодорхойгүй байдлаас шалтгаалан их хэмжээний санхүүжилт үнэт металлын зах зээлээс буцсанаар үнэ өсөх боломж нь буурсаар байна. Хятад улсын гаалийн статистик мэдээллээс харахад 2013 оны эхний 2 сард 237,475 кг мөнгөний нунтаг импортоор худалдаж авсан ба үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 29,05%-р нэмэгдсэн ба 2-р сард 3,778кг мөнгөний нунтаг экспортод гаргасан нь өнгөрсөн сартай харьцуулахад 137%-р нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,24%-р буурсан үзүүлэлттэй гарсан байна. Дэлхийн болон Хятад улсын эдийн засгийн байдал удаашралтай байгаагаас шалтгаалан ойрын хугацаанд алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ өөдлөх магадлал бүрхэг л байна.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 3 )
Mongolchuud 3-dahi hurshuudee ali boloh tulhuu oruulj tedend bolomj olgo.busdaas. bitgii aigaarai.
Hutsaa mongolchuud mandan badarch baih yostoi.lalriin hurshuud buhniig munguur hemjij baina.mongol hunii setgel zurhiig munguur hudaldaj avch chaddagui yum.
өнөөдөр бид нефт боловсруулах үйлдвэр эрчэм хүчээ найдвартай болгох хэрэгтэй байна МАН ыг хараад бүтэх юм алга Дарханд хоёр удаа Хаян хярваа Дэмбэрэл нарочоод шав тавьсан чөтгөртөй газар юм уу 1 хүрз шороо хөдөлсөнгүй Нйлдвэрийн парк болно гэсэн бас алга Газарыг нь хуваагаад авчихсан Ардуудад олдох 07 га хотоосоо хол хотын төвд дарга нарынх ах дүү найз нөхөдийнх байна даа