Хоёр хэсэгт зам хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Нийслэл хотод хийж буй авто зам засвартай холбоотой замуудыг хэсэгчлэн хаах ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, энэ сарын 21-ний 22.00 цагаас 28-ны 07.00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг хаах юм. Тус замд суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэх аж.  Цаашид урд ба хойд урсгалыг хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй байгаа гэнэ . Уг ажлын гүйцэтгэгчээр "Ялгуусан" компани гэрээ байгуулан ажиллаж байна.

Мөн Жуулчны гудамжинд Худалдаа хөгжлийн банкны урд уулзвараас Баруун Сэлбийн гудамж буюу Урт цагаан хүртэлх авто замыг энэ сарын 21-ний 23.00 цагаас 24-ний 08.00 цаг хүртэл хааж, “Төгс Үржих зам” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu