Зургаан жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн “Маск” продакшн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэд есдүгээр сарын 17-ноос эхлэн шинэ шоу тоглолт хийхээр төлөвлөжээ. Тус тоглолт нь үзэгчдэдээ барьж буй төрсөн өдрийн бэлэг аж. Үүнээс гадна хамтлагийн уран бүтээлчид мюзикль хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ талаар хамтлагийн тулгын гурван чулууны нэг жүжигчин Заанаа “Манай хамтлагийн залуу уран бүтээлчид дуулж бүжиглэх, жүжиглэх гээд өөрөөр хэлбэл урлагийн "потенциаль" өндөртэй. Тиймээс энэ нөөц бололцоон дээрээ түшиглэж мюзикль тавихын зэрэгцээ драмын жүжиг тавина” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )