ОХУ-ын Москва хотноо болсон Гардан тулааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах болон насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ залуучуудын ангилалд алт, насанд хүрэгчдийн ангилалд хүрэл, 1+1 төрөлд мөнгөн медалийг тус тус хүртлээ.

Энэ сарын 14-18-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд дэлхийн 14 улсын 260 гаруй тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулсан байна.





Сэтгэгдэл ( 0 )