ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангид ажиллаж, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлтэй танилцлаа.

Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги нь тус дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хүн ам, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, дуудлага, мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэн ажилладаг юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд тус ангийн алба хаагчид 83 удаагийн ахуйн гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.
Эдгээр гал түймрийн 35 хувь нь байшин, амбаар, 25.3 хувь нь шар өвс, 15.6 хувь нь гэр, 6 хувь нь автомашин шатсан дуудлагууд эзэлж байгааг энэ үеэр танилцууллаа.


Сэтгэгдэл ( 0 )