Хонь
Өөдрөг байж, амьдралыг эергээр хар. Таны хүлээлт хүслээ биелүүлэхэд нь тус болж, санхүүгийн байдал тогтвортой байна. Энэ өдөр нэмэлт орлого олох боломжтой. Таатай мэдээ таны болон ойр дотнынхных нь сэтгэл санааг өөдрөг болгоно.
Үхэр
Мэргэн хүний мэдлэг, зөвлөгөө танд тайвшрал авчирна. Санхүүгийн тал дээр ахмад хүний үгийг сонс. Ойр дотнын хүмүүстэй ам зөрүүлэхээс зайлсхий. Хайр танд сэтгэл оюуны онцгой мэдрэмж төрүүлнэ. Харилцаа холбоо нь хүнд асуудлуудыг шийдэхэд нь тус болно.
Ихэр
Энергийн түвшин өндөр байна. Хайртай хүнтэйгээ харьцахдаа эелдэг байгаарай. Гомдоох вий. Ажил дээрээ өөрийнхөө санааг шийдэмгий бөгөөд итгэлтэй танилцуулбал амжилт олно.
Мэлхий
Танд юу сайн гэдгийг та өөрөө л мэднэ. Тиймээс зоригтой байж, шийдвэрээ хурдан гаргаж, үр дагаварт нь бэлэн бай. Өмнөх өрөө төлөөгүй байгаа хүмүүст мөнгө зээлэх хэрэггүй. Хамт ажиллагсад нь шинэ ажил, төсөлд нь тусална.
Арслан
Өнөөдөр та эсрэг хүйстнийхээ анхаарлыг хялбархан татна. Хүндрэлтэй асуудлуудыг шийдэхийн тулд харилцаа холбоогоо ашиглаарай. Өнөөдөр төрөл садан болон найз нөхдөдөө өглөгч зан гаргах хэрэггүй.
Охин
Тэвчээр заагаарай. Таны шаргуу хичээл зүтгэл саруул ухаантай нь хослож, амжилтад хүргэнэ. Өнөөдөр мөнгөө хэрхэн хуримтлуулах, зөв зарцуулах тухай суралцана. Үдшийг найз нөхөдтэйгөө хамт таатай өнгөрүүлнэ.
Жинлүүр
Эрч хүч оргилох ч ажлын ачааллаас болж бухимдана. Өнөөдөр хурдаа хасалгүй ажлаа хийгээрэй. Ингэснээр нэмэлт орлого олох боломж нэмэгдэнэ. Гэр бүлийнхээ үүрэг хариуцлагад анхаарлаа зайлшгүй хандуулаарай.
Хилэнц
Энэ өдөр аялах, мөнгөө үрэх хүсэл төрөх ч тохиромжгүй шийдвэр гэдгийг од эрхэс сануулж байна. Зөрчлөөс зайлсхийхийн тулд маргаантай сэдэв хөндөхгүй байсан нь дээр.
Нум
Танилуудынхаа ачаар орлогын шинэ эх үүсвэртэй болно. Туршлагатай хүмүүстэй уулзаж, туршлагаас нь суралцаарай. Таны нийтэч зан, дур булам байдал бусдын анхаарлыг татна.
Матар
Төлөвлөгөөгөө хэт илэн далангүй ярих хэрэггүй. Төсөлд нь сөрөг. Гэрийн ажлаа дуусгасны дараа чөлөөт цаг гарна. Найз, нөхөдтэйгөө аялалд гарах эсвэл уулзаж, алжаалаа тайлж, сэтгэл санаагаа өргөөрэй.
Хумх
Сэтгэл хөдлөлөө хянаж, айдсаасаа салахад гэмгүй. Санхүүгийн байдал нь эрс сайжрах ч зардал дагаж нэмэгдэнэ. Хуучин харилцаа холбоогоо сэргээхэд тохиромжтой. Анхаарлаа төвлөрүүлж ажиллавал бүтээмж дээшилнэ. Чөлөөт цагаараа цэвэр агаарт гараарай.
Загас
Санаандгүй орлого орж ирж, санхүүгийн бэрхшээлийг нь шийднэ. Гэр бүлийнхэнтэйгээ асуудлаа илэн далангүй хуваалцаарай. Цагаа зөв зарцуулах нь чухал.

Сэтгэгдэл ( 0 )