“Загасан нүд-2012” наадам “Анд нөхдийн холбоо” сэдвийн дор зохиогдоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

Арав дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй олон улсын кино сонирхогчдын “Загасан нүд-2012” наадам удахгүй болох гэж байна. Жил бүр өөр өөр сэдвийн дор зохиогддог тус наадмын энэ жилийн сэдэв “Анд нөхдийн холбоо” аж. Тус наадамд оролцогчдын бүтээлийг уламжлал ёсоороо Байгаль-аялал, Миний гэр бүл, Манай хот, Cinema буюу кино, Animation буюу компьютер графикаар бүтээсэн кино, хөгжилтэй агшин зэрэг номинациар хүлээн авч байгаа бөгөөд мэргэжлийн комисс шилдгийг шалгаруулах юм. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ирэх сарын 15-20-ны хооронд болох  “Загасан нүд-2012″ олон улсын наадамд оролцуулах юм байна. Энэ жилийн “Загасан нүд-2012” наадам Япон улсад зохиогдоно.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top