“Fire” хамтлагийн шинэ цомог тун удахгүй худалдаанд гарна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

“Араншин” хэмээх цомог гаргаснаасаа хойш нэг хэсэг нам гүм байсан “Fire” хамтлаг шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тус цомог 12 дуутай бөгөөд “Хүлээлт”, “Надаас бүү холдооч”, “Миний хөрш чөтгөр” уран сайхны киноны дуу гэх мэт олонд хүрсэн дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүд нь ч багтаж байгаа аж. Цомгийн бичлэгээ тэд “DX” продакшнд хийлгэжээ. Хамтлагийн залуус цомгийнхоо хоёр гурван дуун дээр клип хийлгээд тун завгүй яваа аж.

Сонирхуулахад, тус хамтлагийнхан саяхан Сөүлд тоглолтоо хийгээд иржээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top