Та аль өдөр хөдөлгөөнд оролцохгүй вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23


Жолооч нарыг наймдугаар сарын 25-наас эхлэн автомашиных нь улсын дугаарын төгсгөлийн цифрээс хамаарч хоёр сарын хугацаанд хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НИТХ-ын хурлаар өчигдөр баталсан. Ингэснээр ажлын өдрүүдэд зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх хэсэгт 08.00-22.00 цагийн хооронд дараахи хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцохгүй байх ёстой юм. Тодруулбал, таны машины улсын дугаар 1 юм уу 6-гаар төгссөн бол даваа гаригт дээрх хэсэгт зорчих боломжгүй гэсэн үг юм.

Гариг 

Дугаарын төгсгөл 

Даваа

1, 6

Мягмар

2, 7

Лхагва

3, 8

Пүрэв

4, 9

Баасан

5, 0


 Энэ аргыг хэрэгжүүлснээр хөдөлгөөний ачаалал 20 хувь багасах гэнэ.  Хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ аргыг дэлхийн олон орон мөрддөг. Манай улсад энэ ажил үр дүнгээ өгч эхэлбэл цаашид үргэлжлүүлэх болно” гэсэн юм.  

Дараах үйлчилгээний болон дуудлагын автомашинуудад дээрх зохицуулалт хамаарахгүй.  Үүнд:

  • Онцгой Байдлын Ерөнхий газар гал түймэр, түргэн тусламж
  • Түргэн тусламжийн төв
  • Нийтийн тээврийн автобус, такси
  • Төрийн тусгай хамгаалалтын авто бааз 
  • Дипломат байгууллага
  • Тохижилт үйлчилгээний компани
  • Буяны ажлын машин
  • Хамгаалалтын компаний автомашинууд
  • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашин
  • Ус суваг ашиглалтын газар
  • Дулааны шугам сүлжээ дуудлагын автомашин
  • Цахилгаан тээвэр компани дуудлагын автомашин
  • Улаанбаатар зам засвар, арчлалт компани
  • Гэрэлтүүлэг чимэглэлийн байгууллага
  • Цахилгаан шугам сүлжээний газар
  • Автобус компаниуд зэрэг байгууллагуудын автомашинуудад энэхүү зохицуулалт хамаарахгүй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top