Ахмадуудыг байтугай залуусыг нэг хэсэг хит дуугаараа байлдан дагуулаад байсан DZ man буюу олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг инээдмийн киноноос "харшил"-тай болжээ. Тэрбээр хэдэн сарын өмнө “Wisdom film”, “Zaya sh” продакшны хамтын бүтээл “Помагите Нам-3” уран сайхны кинонд тун чадварлаг тоглосон. Түүнийг ерөнхий найруулагч Ш.Даваадорж “Мэргэжлийн бус хүн гэхэд Б.Дашзэвэг ах сайн тоглосон. Олон уран бүтээлд хамтарч ажилламаар байна” гэж хэлж байсан удаатай. Энэ үгэнд нь зарим кино студийн хамт олон хэт итгэсэн үү эсвэл ямар ч дүрд тоглооч гэвэл татгалзахгүй гэж ойлгов уу дахин нэг инээдмийн киноны дүрийн санал ирүүлжээ. Гэвч тэрбээр “Намайг хүн бүрийн тоглооч гэсэн дүрүүдийг хүлээж авна гэж бодоо юу. Ядаж өөр дүр байсан бол яахав гэхсэн. Үзэгчид ч намайг инээдмийн дүрээс өөрийг гаргах чадваргүй юм байна гэж ойлгоно” гээд буцаажээ. Б.Дашзэвэг ирэх сарын эхээр Израйл улс руу явах гэнэ. Түүнийг ирсэний дараа “Помагите Нам-3” киноны уран бүтээлчид киноныхоо нээлтийг хийх аж.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )