“Ядуу хүн дурлах эрхгүй”, “Зүрхгүй”, “Мөсөн хайр” зэрэг дуунуудаараа залуучуудыг байлдан дагуулсан “Outlaw” хамтлагийнхны 5 насны төрсөн өдөр тун удахгүй тохиох гэж байна. Тэд төрсөн өдрөө сонсогч фэнүүдтэйгээ ирэх сарын 14-нд UB Palace Open Air-т бут авахаар зэхжээ. Тэд тоглолтдоо үе үеийн хит дуунуудаа дуулахаас гадна шинэ уран бүтээлүүдээ ч хүргэх аж. Мөн өөрсдийн түүхийг харуулсан сонирхолтой баримтат кино хийж үнэнч шүтэн бишрэгч нартаа бэлэг барьж байгаа гэнэ.
Сонирхуулахад, тус хамтлагийнхан саяхнаас шинэ клипний зураг авалтандаа орсон сурагтай.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )