Бээжин дэх Австрали улсын Элчин сайдын яам ирэх сарын 1-нээс эхлэн гадаад паспортоо шинэчлэх гэнэ. Энэ нь иргэдийн гадаад паспорт дээр визийн хуудас наахаа больж, цахим хэлбэрээр хариугаа өгөхөөр болжээ. Манай улсын иргэд урьд нь виз даруулахдаа гадаад паспортоо эх хувиар нь тус элчин сайдын яам руу явуулдаг байсан. Харин тухайн хүний и-мэйл, шуудангийн хаягаар хариу нь ирэх боломжтой болох аж. Ингэхдээ виз мэдүүлэх болон бусад зүйлд өөрчлөлт ороогүй юм. Автсрали улсын хуульд тухайн иргэн өөрөө хүсвэл 70 австрали доллар төлөөд гадаад паспорт дээрээ визийн хуудас наалгах боломжтой юм байна. Ийнхүү визийн өөрчлөлттэй холбоотойгоор тус улсын элчин сайдын яамныхан Монголд ирж, Гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Агаарын тээврийн компаниудад хоёр өдрийн сургалт явуулжээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )