Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

-Өнөөдрөөс 27-ныг дуустал Зүүн Азийн хүүхдийн X их наадам Ерөнхийлөгчийн ивээл дор энэ олон улсын ”Найрамдал” төвд болно.

09.00 цагт НИТ-ийн ээлжит бус хурал Хангарьд  ордонд  эхэлнэ. Тус хурлаар хичээлийн шинэ жил эхэлж  байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний тухай хэлэлцэхээр товложээ.

14.30 цагт Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “XX зуун дахь Монгол, Япон Улсын хүн ам ба байгалийн зэрэгцэн оршихуйн эрч бүхий бүс нутгийн соёлын солилцоо” сэдэвт чуулга уулзалт болно.

-Өнөөдөр Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн Д.Доржхорол  МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” үзэсгэлэнгээ дэлгэнэ.

“MN” мэдээллийн төвд:

11.00 цагт Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” нэртэй болгож үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн баталжээ. Энэ тухай болон зоонозын халдварт өвчний өнөөгийн байдлын талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт Монголын шатрын холбоо, Монгол туургатны “Урамтай шатар” холбооноос “Шатрын тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Өөрчлөн байгуулалт Төв Азийн нийгмийн амьдралд нөлөөлсөн нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top