Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

11:00  Монгол, Японы уран бүтээлчид хамтран “Монголын бэйсболын залуусын тэмдэглэл” бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байгаа талаар "Монгол Ньюс" төвд мэдээлэл хийнэ.

12:00  “Монгол Дерби”  ХХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн хамгийн урт аялал буюу  1000 км-ийн морин уралдааны талаар "Монгол Ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт  “Ард түмний Ерөнхийлөгчөө  аваръя” залуусын хөдөлгөөнөөс Н.Энхбаярын шүүх хурлын талаар "Үндэсний  мэдээллийн төв"-д ХБХ-тай.

13:00  Чингэлтэй дүүргийн эдийн засаг, нийгмийн  хөгжлийн  2012-2017 оны стратегийн  чиглэл, прогноз тооцоог "Монгол Ньюс" мэдээллийн төвд танилцуулах  хэвлэлийн хуралд урья.

14:00 цагт Иргэний танхим-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:20 цагт Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, БНХАУ-ын Гадаад явдлын яамны дэд сайд Фу Ин нар ГХЯ-нд зөвлөлдөх уулзалт хийнэ. /БНХАУ-ын Гадаад явдлын яамны дэд сайд хатагтай Фу Ин манай улсад айлчлан ирнэ./

Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулганыг хаана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top