Нойтон цас орж, цочир хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20


 

Өнөөдөр нутгийн зүүн хагас болон уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

Тухайлбал, төвийн аймгуудын уулархаг нутгаар шөнөдөө хур тунадас орж, хөрсөнд цочир хүйтрэх аж. Мөн зүүн болон говийн аймгуудын нутгаар бороо орж, салхи баруун хойноос секундэд 5-10, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Улаанбаатарт өдөртөө түр зуурын бороотой. Шөнөдөө 2-4, өдөртөө 11-13 хэм дулаан байна. Энэ сарын 25-ныг дуустал төв болон зүүн зүгийн нутгаар бороо үргэлжлэн орох бол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дулаарч, Алтайн өвөр говь болон говийн нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 28-33, бусад нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 22- 27 хэм дулаан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top