“Камертон 2” шоу мандат олгож дууслаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

Монголын рок, поп урлагийн тавцанд шинэ өнгө аяс, шинэ урсгал бий болгохыг зорьж байгаа “Камертон 2” төслийн үйл ажиллагаа албан ёсоор 2011.12.26 нд эхэлсэн юм. Төслийн зорилго болон зорилтуудаа танилцуулж, оролцогчдоо бүртгэх ажил эхэллээ.

Анх төслийн үйл ажиллагаа эхлэхэд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 18-25 насны 700 гаруй залуус хүсэл мөрөөдлөөрөө нэгэн зорилгын дор цуглаж, нэгдүгээр шатны шалгаруулалтанд өөрсдийн дуу хоолойны өнгөнд тохирсон, хамгийн сайн дуулж чадна гэсэн дуугаа хөгжим, фонограмгүй дуулж шалгуулсан. Шүүгчид тухайн оролцогчдын дуулах авъяас чадварыг харгалзан үзэж, ер нь энэ шоунд оролцоход болох уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийж, “Камертон 2” шоуны нэгэн эд, эс болох эрхийн мандатыг 159 оролцогчдод олгосон юм. Нэгдүгээр шатны эхний дугаар 2012.04.02-нд эфирээр цацагдаж, нийт 33 дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Өөрөөр хэлбэл урлагт хайртай, хүсэл мөрөөдлөө бодит биелэл болгохоор сэтгэл зүрх шулуудан ирсэн адтай, одтой, зоригтой 700 гаруй залуусыг үзэгч та бүхэнд танилцууллаа.

Тэргүүлэгч хөвгүүдийн хамтлаг гаргаж ирэх зорилготой “Камертон 2” шоу нэвтрүүлэг бол энэ төслийн зөвхөн эхлэл нь. Цаашид хэрхэн өрнөж, ямар залуус шилдэгээр шалгарч 150 сая төгрөгийн шагнал, 5 жилийн продюсингийн гэрээний эзэд болох нь хэн бүхний сонирхолыг татаж буй.

...Тохилогхон засаж тохижуулж, сонгодог орчин бүрдүүлсэн тайзнаа Дэлхий ээж, Сувдан шигтгээ, Дандаа чамайг хайрлаж явъя, Албан тасалгааны цонхоор гэх мэт 1960-1990 оны хоорондох алтан үеийн хит дуунууд эгшиглэнэ. “Камертон 2” шоуны 2-р шатны шалгаруулалт Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвийн Хараацай театрт болж байгаа нь энэ юм.

Сэтгэл хөглөж, нандин дурсамж сэргээсэн энэ л уран бүтээлүүдийг “Камертон 2” шоуны оролцогчид хэрхэн өөрийн болгож, төгөлдөр хуурын аялгуунд хэрхэн дуулж байгааг Инээмсэглэл хамтлагийн дуучин Н.Ганхуяг, Хөх тэнгэр хамтлагийн дуучин, МУГЖ дуучин Б.Дашдондог, Титэм хамтлагийн дуучин Л.Тайванбат, On`n off продакшны захирал, продюсер С.Ононбат зочин шүүгчээр уригдаж, мэргэжлийн үүднээс үнэтэй зөвөлгөөгөө өгч байсан юм.

Зүрхэнд оч бадрааж, сэтгэлд хөг аялгуу нэмэх үе үеийн хит дуунууд 5-р сарын сарын 17-оос эхлэн “Боловсрол суваг” телевиз, Music Box сувгаар тантай хамт.

Та ЭНД дарна уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top