“Тэгш дүүрэн” хөтөлбөрийн тайланг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамны хурлын танхимд “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн  тайланг танилцууллаа. “Тэгш дүүрэн”  гэдэг  Европын Холбоо, Италийн төрийн бус АИФО байгууллага, ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах зорилготой хөтөлбөр аж. Ер нь “Хамт олонд түшиглэн сэргээн засах” хөтөлбөр нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлага доор дэлхийн нийтээр хэрэгждэг юм байна. Харин монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах ажил  1991 оноос хэрэгжжээ. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд буюу   2008-2011 оны хооронд Европын холбооны олгосон боломжийн дагуу  манай улс есөн аймагт “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Харин тус хөтөлбөр  есөн аймагт хэрэгжихдээ “Хөдөөгийн малчин гэр бүлд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд ашиг хүртээх асуудал, Хөдөө амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд ашиг яаж хүртээх вэ гэдэг дээр онцгойлон анхаарал хандуулж ажиллажээ. Мөн нийт хүн амд хүргэх нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж, мэдээллийн төвүүдийг байгуулж өгсөн байна. Хөтөлбөрийг тайлагнах хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна   Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Д.Гончигсүрэн, ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын мэргэжилтэн Б.Нарантуяа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р.Виват нар оролцож үг хэлсэн юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top