Сэтгүүлч Давааням: Оюундарь намайг хөгшин гэсэн. Мэдлэг хэзээ ч хөгшрөхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17


 -Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө. Энэ өдөрт та ач холбогдол өгдөг үү. Хамт олон чинь таныг урив уу?

-Хоёр гурван хүн хүү баярын мессеж явуулсан. Монгол телевиз надад юу гэж урилга явуулах вэ дээ. Оюундарийг байгаа цагт. Бид уг нь нэг үеийнхэн. ХИТ-ийг анх гарахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн. Анх “чи нэвтрүүлгийг хийгээч” гэдэг саналыг Оюундарь тавьж байлаа. Монгол телевизийн түүхэн дахь хамгийн залуу программын хэлтсийн дарга байлаа. Намайг ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаар 2010 оны найман сард халсан. Ажилдаа очоогүй удсан нь миний буруу. Өвчтэй байснаа хэлээгүй. Дараа нь миний шавь Бурмааг эфир тасалсан гэдэг шалтгаанаар мөн л халсан. Түүний хувьд нэг хамтлагтай ярьсан байтал нөгөөдүүл нь хөдөө явөөд ирээгүй юм билээ. Тийм учраас багшдаа багшдаа баярын мессеж илгээсэн. Амбасэлмаа багшаараа би бахархдаг. Одоо болтол бичихээс гадна олон шавь төрүүлж яваа хүн. Багшийн хийж байсан ярилцлага, бичсэн нийтлэл сурвалжлага нь хөдөө орон нутгийн жирийн ард түмний аж амьдралтай холбоотой байдаг.

Тэдний амьдралд тулгарч буй бэрхшээл эсвэл өдөр өдрийн амьдралын баяр баясгаланг үнэхээр гайхширтал бичдэг. Хэдийгээр намайг сэтгүүлч гэдэг ч би багшийнхаа дэргэд сэтгүүлч гэж хэлүүлэхээс ичнэ. Хамгийн анхны багш гэвэл Монголын радиогийн редактор Буйдахмедийг хэлнэ. Бадар-Ууганы гарын шавь гэдгээрээ ч бахархдаг. Багш минь мэргэжлийн найруулагч хүн ч гэсэн намайг хөтлөгчийн ур чадварт сургасан, олон талын мэргэжилтэй, авъяастай хүн байсан даа. Миний найз Наранзуны аав. Харамсдаг зүйл гэвэл биднийг эрт орхиж явсан. Монгол ёс заншил, угсаатай судлалын  талаар хэд хэдэн ном бичиж эхлээд дуусаагүй өнгөрсөн нь үнэхээр харамсалтай. Би утасныхаа дугаарыг өөрчилсөн болохоор хүмүүс ярих нь багассаан. Хуучин дугаарын хувьд бол утасны лавлахад хүртэл байдаг гэсэн. Тэгээд харвачихсан, өвчтэй надруу хүн бүр залгана. “Өө нөгөөх чинь согтуу байна” гэж цааш нь ярьдаг. Хоёр үг хэлэхээр “яах гэж архи уугаад байгаа юм” гэнэ. Дугаараа зарахаас өөр аргагүй болсон доо. Энэ харвалтаас болоод сайн ярьж чадахгүй байна. Одоо харьцангуй дээрдээд байгаа нь энэ.

-Харваад хэр удаж байгаа билээ?

-Долоон сар өнгөрчихлоо. Харин ч хурдан эдгэж байна. Гол нь уламжлалт эмчилгээ нь илүү үр дүнтэй юм уу даа. Энэ сарын дундаас эмнэлэгт хэвтэж эмчилгээгээ үргэлжлүүлнэ.

-Түргэн эдгэхийг хүсэе. Эдгэрсэн цагтаа нэвтрүүлгээ хийе гэсэн бодол байна уу? Сайн хөтлөгч аль ч телевизид эрэлт хэрэгцээтэй байх гэж боддог?

-Би одоо 41 настай. Гэлээ ч духан дээр минь үрчлээ суугаагүй. Оюундарь даргын бас нэг шаардлага намайг “Чи хөгшин” гэсэн... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top