Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, төвийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говь талын нутаг болон Орхон Сэлэнгэ, Туул голын сав нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, оройдоо түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 27-29 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top