Оюутнууд МОХ-ны эсрэг тэмцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

    Өнөөдөр Монголын Оюутны Холбоог шинэчлэх зорилготой хэсэг оюутнууд хэвлэлийн бага хурал хийлээ. Эдгээр оюутнууд “МОХ-ны шинэчлэх” хөдөлгөөн байгуулж, удирдлагаа солихыг шаардаж буйгаа мэдэгдсэн юм.

     МОХ-ны ерөнхийлөгчөөр МАН-ын гишүүн, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг ажилладаг бөгөөд оюутнууд түүнийг нам бус байж оюутнуудын эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэж шаардаж байлаа. Мөн МОХ-оор дамжуулж оюутнуудыг ил болон далд байдлаар Улс төрд ашиглаж байна хэмээн үзсэн юм.

    Өнөөдрийн байдлаар МОХ оюутнуудад хийж өгсөн зүйл гэвэл автобусанд үнэгүй зорчих наалт тарааж, спортын хэдэн тэмцээн зохион байгуулахаас өөр оюутны эрх ашгийн төлөө хийсэн бодитой зүйл алга хэмээн шүүмжлээд байгаа юм.

     Монголд 170 мянга гаруй оюутан байдаг. Тэгвэл оюутны холбооноос гаргасан тайлангаар 90 мянга орчим нь автобусанд үйлчлүүлэх наалттай. Үүнийг авахын тулд “Тэнгэр” даатгалд даатгуулсан байх шаардлага тавьдаг. Харин энэ даатгалд даатгуулаагүй бол шар наалт олгохгүй гэдэг нь оюутнуудын бухимдлыг бүр хүргээд байгаа аж. Энэ мэт оюутнуудын эрх ашиг хөндөгдөж байгаагаас шалтгаалж оюутнууд хамтарч “МОХ-ыг шинэчлэх” хөдөлгөөн өрнүүлж XII чуулганыг хуралдуулахыг шаардаж байлаа.

     Уг чуулганыг энэ сарын 27-ноос өмнө хуралдуулахгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэж тэд мэдэгдлээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top