Энхтайван найрамдлын ордон байргүй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

    Энхтайван найрамдлын ордныг Түшиг трейдийн охин компани “Юнико”-д зарсан хэргээр тус ордны ерөнхийлөгч Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт нарыг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна.

    Тус ордонд нийт 37 гишүүн байгууллага байдаг ч одоогийн байдлаар ганцхан нийгэмлэг үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа ажээ. Учир нь 40 гаруй өрөөний 3000 гаруй метр талбайг бүгдийг нь түрээслэж, түрээсийн мөнгөөр дарга нар нь долоо хоног болгон гадаадад аялдаг гэнэ.

     Харин “Юнико” компани одоогийн байдлаар тус ордныг авахын тулд гэрээнд тусгасан мөнгөнийхөө далан хувь буюу 700 сая төгрөгийг шилжүүлж тэнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг түрээсээ төл эсвэл өрөөгөө султга хэмээн шаарджээ.

    Харин энэ бүх хэрэг шийдэгдээгүй байхад ордонд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байр ч үгүй мөнгө ч үгүй болох гээд сандралдаж байна.

Д.Баярмаа

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top