Хөдөө аж ахуйн анхны тооллогыг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

Үндэсний статистикийн хорооноос хөдөө аж ахуйн анхны тооллогыг энэ сарын 25-наас эхлэн зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд ХАА-н тооллогын сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг энэ сарын эхээр Үндэсний статистикийн хороон дээр зохион байгуулсан бол орон нутагт 10-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтыг энэ сарын 14-ний байдлаар Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар аймгууд зохион байгуулаад байгаа аж.

Энэхүү тооллогыг явуулснаар хөдөө аж ахуй эрхэлж буй өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олж буй орлого, үйлдвэрлэл явуулахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн өрхийн хүнсний аюулгүй байдал, хомсдол, хангамж зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах боломж бүрдэх аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top