”Ирээдүй” цэцэрлэг шилдгээр шалгарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

Цэцэрлэг хотноо цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Хүүхдийн төлөө хэлтэс хамтран "Замын хөдөлгөөний цагаан толгой-2012" тэмцээнийг зохион байгуулжээ. Нэг багийг 4-6 насны 12 хүүхдээр бүрдүүлсэн өсвөрийн замын хөдөлгөөний зохицуулагчид тусгайлан бэлтгэсэн талбайд заагдсан маршрутаар таван цэг дээр өгөгдсөн үйлдлүүдийг богино хугацаанд хийж гүйцэтгэснээс гадна уран сэтгэмж бүхий хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх жүжигчилсэн тоглолтыг үзүүлсэн байна. Нийлбэр дүнгээр тэргүүн байрыг “Ирээдүй” цогцолбор-цэцэрлэг эзэлж, шилжин явах цом, алтан медалийг хүртжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top