Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр  хуралдаж,  12 асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Т.Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн Г.Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Ч.Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ч.Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Н.Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Т.Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Д.Цогтсайханыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, С.Олзодыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.  Мөн  тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Л.Бямбааг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Д.Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Даваадоржийг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн,  С.Энхболдыг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан тухай Улсын дээд шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top