“Uvertura” хамтлаг шинэ цомгийнхоо ажилд оржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

Монголын их хаан Модунь Шаньюүгийн тухай жүжгийн дууг дуулж “Гэгээн Муза-2011” наадмаас шилдэг хөгжмийн бүтээл гэсэн шагналыг хүртэж байсан “Uvertura” хамтлаг шинэ цомгийнхоо ажилд оржээ. Мэргэжлийн чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа тус хамтлагийн  шинэ цомогт “Өнө мөнх орон”, “Цагийн аяс” зэрэг хуучин дуунууд нь багтах юм байна.

Түүнчлэн тус хамтлагийнхан “Лондон 2012” олимпийн наадамд улсаа төлөөлөн оролцох тамирчдад зориулсан дууг дуулж байгаа аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top