“Иргэдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

Монгол Улсын Засгийн Газраас баталсан  “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас нэг сарын хугацаатай “Талархалын аян”-ыг зарлажээ. Өнөөдөр эхэлж буй тус аяны хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан “Иргэдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэх юм байна.

 Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож ирсэн байгууллага, иргэнийг шагнаж урамшуулах, хүүхэд залуусын дунд цагдаагийн газар, хэлтсийн нэрэмжит урлаг, спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн явуулж, урамшуулж шагнах аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top