Миний ертөнц, Миний сонголт

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15
Миний ертөнц...  Хил хязгаар үгүй энэ л ертөнцдөө би эрх чөлөөгөө тунхаглаж,  тайтгарлыг амсдаг.  Энд миний тэнгэрлэг хайр, нандин дурсамжууд,  хүсэл мөрөөдөл минь байдаг.


Энэ ертөнцийн өнгө бүхэн тодоор гэрэлтэж,  дуу бүхэн уянгалаг эгшиглэж, учрал бүр нь сэтгэл догдлуулж, өдөр бүхэн нь шинэ мэдрэмж төрүүлдэг. Энэ л ертөнцийнхөө буй бүхэнд би дэндүү хайртай учраас бүхнээс нандигнаж, хайрлан хамгаалдаг. Тиймээс сонголт бүхэн минь аюулгүй, баталгаатай байгаасай гэж би хүсдэг. 

Аюулгүй  байдал, баталгаат чанараараа дэлхийд танигдсан Volkswagen New Tiguan- миний ертөнцийн нэгээхэн хэсэг.

Чанар, аюулгүйн баталгаа

Шинэчлэгдсэн VOLKSWAGEN TIGUAN 2012


Авто машины уугуул нутаг Германы инженерүүдийн зохион бүтээсэн SUV ангиллын авто машинуудаас жинхэнэ кофений амт, үнэрийг  мэдэрч болох юм. Ямар ч өө сэвгүй гадаад дизайн, удаан хугацаанд  хадгалагдах үнэ цэнэ, аюулгүй байдал, чанар бат бөх байдал, өндөр технологи-өндөр хүчин чадал зэргийг нэг дор багтааж чаддаг нь герман инженерийн ур ухааных.

Түүний нэг амьд жишээ Volkswagen  Tiguan-ныг мэргэжилтнүүд герман хэлээр “Дас Ауто” буюу “жинхэнэ машин” гэсэн утгатай уриа үгтэйгээ  жинхэнэ тохирсон авто машин гэж үзэж байна.

Энэхүү машиныг жинхэнэ машин гэж тодорхойлоход хүргэсэн гол үзүүлэлтүүд нь хүчин чадал, хэмнэлттэй байдал, гадаад дизайн зэргээс гадна зах зээлд гарсан цагаасаа өөрийн ангилалдаа аюулгүй үзүүлэлтээрээ хамгийн өндөрт тооцогдсоор  байгаа юм.

EuroNCAP буюу “New car assessment program”-ийн мөргөлтийн үед зорчигчоо хамгаалах чадварыг үнэлэх хөтөлбөрт хамрагдахдаа Tiguan таван од буюу хамгийн дээд үзүүлэлтийг харуулж чадсан юм.  Өнөөгийн бидний амьдралын хэв маяг авто машинаас аюулгүй байдлыг л хүсэх  болж. Энэ нь аргагүй биз. Бидний амьдралын хамгийн үнэ цэнэтэй гэр бүл үр хүүхэд маань авто машинд маань суухгүй өнгөрөх өдөр үгүй болсон цаг. Ямарваа нэгэн аваар осолд хамгийн их гэмтэл учирдаг зорчигч бол хүүхэд байдаг.  Дээрхи аюулгүй байдлыг шалгах шалгуурт Tiguan нь бага насны хүүхдэд учрах гэмтэл бусдаас хамгийн бага 79 хувь эрүүл буюу нийт 4 оноо авч тэргүүлсэн нь  бидний хүсэлтэй бага ч гэсэн нийцэж байгаа юм.

Герман машины бас нэг онцлог бол тухайн загварын шинэчлэгдсэн хувилбар урьдны загварынхаа суурин дээр, хуучин  хэв маягаа хадгалан  шинэчлэгддэг явдал юм. Энэ нь түүний үнэ цэнэ хэзээд хадгалагдаж байдгийн нэг илрэл юм. Тухайлбал  2008 онд анх худалдаанд гарч эхэлсэн  Tiguan нь 2012 онд шинэчлэгдэн мэндлэхдээ илүү дотоод эд анги, хүчин чадал, хэмнэлттэй байдал зэрэг үзүүлэлтүүд дээрээ илүү анхаарч гадаад дизайнд жинтэй цөөхөн өөрчлөлтийг хийсэн нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч дэлхий даяар өндөрт борлуулалттай байгаа юм. Шинэ Tiguan- ний гэрэл цацруулагч цэгэн лед бүхий урд, хойд гэрлүүд, шинэчлэгдсэн дизайн бүхий урд гупер, хажуу хормой, илүү эршүүд зан байдлыг тодотгосон toffee brown, venetion green, deep ocean blue  зэрэг өнгөний сонголтууд нэмэгдсэн  зэрэг өөрчлөлтүүд хэрэглэгчдэд хангалттай сэтгэл ханамжийг бэлэглэж чаджээ.

Мөн шинэчлэгдсэн хувилбар нь








Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top