Д. Сосорбарам Монгол ёсолгоог хэвшмэл болгохыг уриалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15


 

Нэг хэсэг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, гавьяат тамирчин Х. Цагаанбаатар нарын тоглосон Монгол ёс, Монгол ёслол хэмээх нууцлаг  сурталчилгаа телевизүүдээр цацагдах болсон. Удалгүй энэ сурталчилгааны утга учир тайлагдаж олон хүмүүс энэхүү ёсолгоонд нэгдсэний нэг нь МУГЖ Д. Сосорбарам юм. Тэрээр “Мөнх тэнгэр шүтээнтэй, тэнгэр хийморьтой Монголчууд бид  уулга алдахдаа хоёр гараа дээшээ өргөж, уул ус руугаа харахдаа хүртэл хүндэтгэлтэй харан  дандаа дээшээ нар руугаа тэмүүлдэг”  гэж монгол ёсолгоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. МУГЖ Д.Сосорбарам  өөрөө ч  “Үлэмжийн чанар” цэнгүүн болон тоглолтууд дээрээ гараа дээш өргөн ёсолдог гэнэ.  Энэхүү  ёсолгоог заавал албан ёсны болгохын оронд монгол хүмүүс хэвшмэл болгочих хэрэгтэй хэмээн  тэрээр уриалжээ.

Х. Даваа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top