Өнөөдөр Б.Ширэндэвийн нэрэмжит гудамжны нээлт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр 14.00 цагт түүний нэрэмжит гудамжийг нээх ёслол болох юм байна. Залгуулаад академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн болон 10 боть зохиолын нээлт Үндэсний музейд болно. Мөн МУИС-ийн хичээлийн II байрны урд талбайд түүний хөшөөний шав тавих ёслол болох ажээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top