Дуучин Ч.Цэлмүүн: Би яамны ажилтан учраас өөрийгөө 100 хувь ажилдаа зориулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

 “Ээжийн дайсан” киноны нээлтийн үеэр гол дүрийг бүтээсэн дуучин Ч.Цэлмүүнтэй цөөн хором ярилцлаа.

- Баяр хүргэе. “Ээжийн дайсан”  кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. “Ээжийн дайсан” кино миний тоглосон хоёр дахь уран бүтээл юм. Хэдийгээр би мэргэжлийн жүжигчин биш ч бүтээсэн дүрдээ сэтгэл хангалуун байгаа. Кино маань эхний нээлтээ “Өргөө” кино театрт хийсэн. Харин одоо албан ёсны нээлтээ “Тэнгис” кино театрт хийж байна.  

- Үзэгчид сэтгэгдлээ хэрхэн хуваалцаж байна вэ ?

“Ээжийн дайсан” дэлгэцээр гарч эхлээд хэд хоночихсон болохоор хүмүүсээс “хөөрхөн кино байна” гэх үгийг олон сонсож байгаа. 

үр бүтээхэд хэцүү зүйл байв уу?

- Түшигтэй, чадварлаг жүжигчидтэй хамтарч ажилласан болохоор хэцүү зүйл гэхээсээ илүү сурч мэдсэн зүйл олонтой байлаа.

- Дахиж киноны санал ирж байна уу?

Киноны саналууд бол байгаа.

-Хэрхэн хариу өгсөн бэ?

- Одоогийн байдлаар сэтгэлд нийцсэн зохиол бас дүр байхгүй байгаа.

-Дуучин Ч.Цэлмүүнийг дуулахаа больж байгаа гэж яриад байна л даа. Энэ тухай өөрөөс чинь сонсмоор байна?

Ер нь дуулахаа больж байгаа.  Би яамны ажилтан хүн. Тиймээс  ажилдаа өөрийгөө 100 хувь зориулах хэрэгтэй. Гэхдээ хажуугаар нь таалагдсан уран бүтээл байвал хийнэ л дээ.

-Өөрийн чинь анхны цомогт хүмүүс ам сайтай байгаа. Харин Ч.Цэлмүүний хоёр дахь цомог гэж гарах болов уу?

- Яг миний цомог гэж гарахгүй.  Гэхдээ удахгүй Окигийн цомог гарна. Тэр цомгийн бүх дууг магадгүй би дуулах байх.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top