“Ээжийн дайсан” нээлтээ хийлээ /фото/

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

 Өчигдөр “Тэнгис кино” театрт “Мөрөөдлийн театр”-ын дэлгэцийн анхны бүтээл болох “Ээжийн дайсан”  уран сайхны  кино албан ёсны нээлтээ хийлээ.   “Ээжийн дайсан” кинонд гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр,Б.Баттөмөр Л.Нурбулан, Т.Баттулга дуучин Ч.Цэлмүүн нар тоглосон байна. Харин тус киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, Л.Лхагважаргал найруулан, зураглаачаар Б.Төгөлдөр нар ажиллажээ. Нээлтэд “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидээс гадна дуучин A Cool, реппер Gee нар ирж ая дуугаа өргөсөн юм.  

Т.Ялгуун


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top