Газрын албаныхан эрх мэдлээ ашиглан иргэдээс газрыг нь булааж байна гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


Иргэдийн хүсэлтийн дагуу “Олон нийт иргэний хяналт” иргэний нийгмийн байгууллага, “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон”, “Дэвшилтэд технологи-үйлдвэрлэлийг дэмжих төв” зэрэг ТББ-аас газрын албаны үйл ажиллагаа, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх, газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар одоогийн болж байгаа процесс, газар өмчлөлийн талаар цаашид юу хийх талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. ТББ-ууд  “Газар өмчлөх тухай хууль” 2013 онд дуусна, одоо дахин таван жилээр сунгахыг  эсэргүүцэж байна. Учир нь нийт хүн амын 7,3 хувь нь газраа өмчилж авсан. Иймээс газар өмчлөх хуулийг хугацаагүй болгох эсвэл 30 жилээр сунгах хэрэгтэй. Мөн 0-6 насны хүүхдэд газар өмчилдөг. Ийм тохиолдолд эцэг эх нь зарах асуудал гардаг. Газар өмчлөх тухай хуульд 16 нас хүрсэн иргэнд газар өмчлөх эрх олгодог байвал тэд өөрсдөө газраа эзэмшинэ гэв.  Мөн  газрын бирж байгуулж өгөхийг хүсч байгаагаа ч хэлсэн юм.  Ийм бирж байгуулагдвал  нэг давхарт нь үйлчилгээ явуулах, хоёр давхарт нь үйлдвэрлэл байгуулах, гурван давхарт нь өөрсдөө амьдрах зориулалтаар ашиглах иргэд олон бий. Эдгээр асуудлыг тавихаас гадна тэд нийслэлийн газрын албаны ажилчид үгсэн хувилдаж, албан тушаалаа ашиглан, санаатай ба санамсаргүй дүр үзүүлж иргэдийн “А” зэрэглэлийн буюу эдийн засгийн эргэлтэнд орох газрыг булаан авч байгааг баримтаар өгүүллээ. Тухайлбал, иргэн Л. Баасанжаргал 2008 онд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар (604м.кв) эзэмших эрхийн гэрчилгээгээ нийслэлийн газрын албанаас авсан байна.  Гэтэл 2009 онд хотын төсөвт батлагдаагүй гээд  уг газрыг хүчингүй болгосон. Энэ талаараа Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Очирт хүсэлт гаргасан ч одоо болтол энэ асуудал шийдэгдээгүй байгааг өөр олон баримт байгааг хэлсэн юм.

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top