АТГ–ынхны мэдээлэл зарим сэтгүүлчдэд хаалттай боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

Өнөөдөр 14 цаг 30 минутанд АТГ-аас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэсний дагуу очиход урьдчилан  нэр өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг  оруулна гээд TV-9, Zindaa.mn сайтын сэтгүүлчдийг оруулсангүй. Харин МҮОНТ, Ийгл, Шинэ дэлхий,  TV-5, С1, SBN телевизийнхнийг оруулжээ. Энэхүү мэдээллийг АТГ-ын тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр,  АТГ-ын  дэд комиссар Н.Энхбаярын хэргийн  ажлын хэсгийн ахлагч Д.Наранбаатар нар хийв. Тэд одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлахдаа "Энэхүү хэргийг  анх 2011 оноос шалгаж эхэлсэн. Тухайн үед иргэн Н.Энхбаярыг хэд хэдэн удаа байцаалтанд  дуудсан боловч ирээгүй. Энэ шалтгаанаар түүнийг баривчилсан. Түүнээс улс төрийн захиалгат баривчилгаа биш. Бид хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Харин Н.Энхбаярыг батлан даалтанд гаргах асуудал АТГ-т хамааралгүй, шүүх прокурор шийдэх асуудал гэсэн байна.

 А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top