Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар Солонгосын Католик эмнэлэгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулан жил бүр иргэдэд үнэгүй үзлэг,эмчилгээ хийхээр болсон байна. Тус холбоо нь сайн үйлсийн аяны хүрээнд хөгжиж буй орнуудад тусламж дэмжлэг үзүүлдэг аж. Манай улсад сүүлийн жилүүдэд нүдний хараа муудах өвчлөл өсөж байгааг тус мэргэжлийн эмч нар хэлж байна. Нүд нь аргаж нулимс гоожих зэрэг анхны шинж тэмдэг илэрсэн үед амбулаториар үзүүлдэггүй , эмчийн хэлсэн заавраар эмийг үргэлжлүүлэн уухгүй улмаас нүдний хараа улам мууддаг байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгийн хяналтанд байдаг 60 гаруй ахмад настанг үзэж зөвлөгөө өгч нүдний шил тааруулах, дусаалга эм зэргийг өгчээ. Мөн энэ оны хаврын үзлэгээр 20 гаруй иргэдэд нүдний болор солих хагалгааг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )