Хакухо Даваажаргалыг япон бүсгүйг сонгосонд С.Хүрэлбаатар баярладаг

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12


Эрчүүдийг хоёр эхнэртэй болохыг уриалж олонд танигдсан “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал С.Хүрэлбаатар Монгол төрийг төр шиг байлгахад цэвэр цус, сайн ген хамгийн их хэрэгтэй хэмээн үздэг нэгэн. Хэдэн жилийн өмнө Дархан аварга Мөнхбатын хүү Хакухо Даваажаргалыг Япон бүсгүйтэй гэрлэхэд Монголчуудын дийлэнх нь дургүйцэн хүлээн авсан. Харин олон эхнэртэй байхыг дээдлэн үздэг Хүрэлбаатар эмч тун ч талархалтай хандсан гэнэ. Учир нь түүний хувьд эр хүн генийг шинэчилдэг, эмэгтэй хүн цус хольдог гэж үздэг тул харийн  орноос  эхнэр авсан  Даваажаргалыг ихэд  таашаажээ. Монгол бүсгүйчүүд Пан юм уу Ли овогтны хүүхдийг  төрүүлж байвал эх орноосоо урваснаас ялгаагүй  гэж үздэг тул тэрээр өнөөг хүртэл эрчүүд олон эхнэртэй байх нь зөв гэсэн бодлоосоо ухраагүй гэнэ шүү.  

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top