Зүүн аймгуудын чиглэлд явсан 100 гаруй зорчигчид цасанд суужээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

 

 Хот хоорондын зорчигч тээврийн газраас ирүүлсэн мэдэгдлийг хүргэж байна.

 

Цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн” зүүн аймгийн чиглэлд хүндрэл учирч тээврийн хэрэгсэл замын нөхцөл, замд үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж саатсан.

            2012 оны 05 дугаар сарын 11-ны чиглэлд:

1.    Улаанбаатар хотоос - Хэнтий аймгийн чиглэлд “Бид Анд Нар” ХХК-ны Аеро спейс маркын 99-90 УНК улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэлд 17 зорчигч

2.    Улаанбаатар хотоос – Сүхбаатар аймгийн чиглэлд “Дайчин Сүх” ХХК-ны Аеро спейс маркын 40-47 СҮА улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэлд 29 зорчигч

3.    Улаанбаатар хотоос – Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын чиглэлд “Хараацайн Жигүүр” ХХК-ны ПАЗ маркын 19-70 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16 зорчигч

4.    Сүхбаатар аймгаас – Улаанбаатар хотын чиглэлд “Дайчин Сүх” ХХК-ны Аеро маркын 50-08 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 24 зорчигч

5.    Дорнод аймгаас – Улаанбаатар хотын чиглэлд “Аж Мянган” ХХК-ны ПАЗ маркын 84-71 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16 зорчигч

6.    Улаанбаатар хотоос – Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд “Шинэ Зууны Хөдөө” ХХК-ны County маркын тээврийн хэрэгсэлд 9 зорчигч

Тус тус тээврийн хэрэгслүүд Хэнтий аймгаас 70 км-т буюу 100 даваа буюу гүүрний зам засварын ажил явагдаж байсан 4-5 км-н замд цасанд боогдож сууж саатсан. Тухайн тээврийн хэрэгслүүдийг Хэнтий аймгийн  Жаргалт хааны цайны газарт буудаллуулж хоноглуулан шуурхай арга хэмжээг “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба”-ны тээврийн хэлтэс арга хэмжээ аван ажилласан. 6 тээврийн хэрэгсэлд 112 зорчигчийг хоноглуулсан. Төрийн зохицуулалтаар явагддаг тээврийн хэрэгслүүдэд зорчин явж буй зорчигч нар зорчин явагчийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан тул ямар нэгэн эрсдэл гараагүй. 2012 оны 05 дугаар сарын 12-наас цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Өмнөговийн чиглэлүүдийг өглөө өдрийн цагийн давтамжийн тээврийг зогсоосон болно.

2012.05.12

 

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОНОШЛОГОО, ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top