Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалангийн гомдлыг Улсын дээд шүүхэд тавдугаар сарын 16-нд хэлэлцэхээр болжээ. Тэрбээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.1-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн шүүхээс таван жил, нэг сарын хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх мөн ялыг хэвээр баталсан билээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )