Маргааш Монголын бөө нар нэгдэж уул тахина

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

         

     Маргааш Монголын бөө нар Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын “Ноён” уулыг тахих ёслол үйлдэнэ. Учир нь Ноён ууланд Хүннүгийн үеийн 500 орчим хаад, ноёдын онго байдаг байна. Мөн уул уурхайн салбар хөгжин байгалиа сүйтгэж, хилэгнүүлж байгаа нь бөө нарыг нэгдэн уул усаа аргадаж, тахихад хүргэжээ. Тахилгад 5 язгуурын бөө  өөр өөрсдийн зан үйлээр оролцох аж. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ажлын эхлэл “Ноён” уулын тахилга бөгөөд цаашид ч байгалиа хамгаалах, бөөгийн зан үйлийг таниулан, зөв ойлголттой болгож ард түмэндээ үнэн шударгаар үйлчлэх зорилго тавьж ажиллах гэнэ. Сүсэгтэн олон уул тахих ёслолд оролцож болох бөгөөд тахилга маргааш наран мандахад эхлэх юм.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top