Нарны гүүр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

 Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Нарны зам дээгүүрх гүүрэн гарц буюу Их тойруу гудамжийг Энгельсийн гудамжтай холбох гүүрэн байгууламжийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Ерөнхий сайд С.Батболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар өчигдөр тус байгууламжийн ажил байдалтай танилцах үеэр төслийг хариуцан гүйцэтгэж буй японы талынхан гүүрэн байгууламжийг төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгнө гэдгээ хэлсэн. 2009 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн энэхүү төслийн хэрэгжих хугацаа нь 37 сар агаад энэ оны арваннэгдүгээр сарын 15-нд Нарны гүүр ашиглалтад орох юм. Хойд ба урд хэсгийн замын хамт нийт 895 метр урт байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын ачаалал 22 хувиар буурч, одоо байгаа хоёр гүүрийн ачаалал багасан, автозамын нийт хөдөлгөөний аюулгүй, жигд байдал хангагдана гэж үзэж байгаа юм.

 

                                                                 Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Top