Өнөөдөр “Маамуу нааш ир” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

МУГЖ В.Долгор өнөөдөр Соёлын төв өргөөнд “65 жил жаргаж дуулсан 85 настай маамуу нааш ир” хүндэтгэлийн тоглолтоо хийнэ. Тэрээр энэхүү тоглолтондоо хүүхдэд зориулсан үе үеийн сайхан дуунуудыг амилуулахаас гадна  урилгаар ардын жүжигчин Л.Цогзолмаа Г.Хайдав, А.Долгор, Д.Самбуу нар ая дуугаа өргөх юм.  Мөн “Эртний сайхан ” чуулга, ДБЭТ-ын найрал дуучид, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Хүүхдийн ордны найрал дуучид  оролцох ажээ.  Тэд хүүхдийн дуунаас гадна ардын, дуурийн, нийтийн дууны төрлөөр уран бүтээлээ толилуулах юм байна.

 Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top