Ургийн гажгийг генийн түвшинд оношлоно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

Ирэх оноос  ЭХЭМҮТ-ийн дэргэд ургийн гажгийг генийн түвшинд оношлох  лаборатори ажиллаж эхэлнэ. Уг лаборатори нь генетикийн өөрчлөлтийг эсийн түвшинд оношлох  бөгөөд энэ шинжилгээнээс гадна генетикийн бусад шинжилгээ ч хийгдэх аж. Манай улсад   ЭХО-г зөвхөн дүрс оношлогоогоор л хийдэг. Харин энэ лаборатори генетикийн үйл явцын түвшинд хэрхэн өөрчлөлт гарсан, ямар мутаци үүссэнийг  оношлох боломжтой юм. Тус лабораторийн онцлог нь жирэмсэлснээс хойш оношлогоо хийж  үр тогтолт явагдаж умайн хананд бэхлэгдэхээс өмнө ямар эс тогтож байгааг тодорхойлох бүрэн боломжтой. Гэхдээ уг оношлогоо заавал хийлгэх ёстой хүмүүс гэсэн заалтууд бий. Үүнд хожуу үеийн анхны төрөлт болон 35-аас дээш насны эмэгтэйчүүд. Мөн өмнө нь гаж хөгжилтэй хүүхэд төрүүлж байсан, эсвэл байнга зулбаад байдаг эмэгтэйчүүд хамрагдах ёстой гэсэн заалтууд орсон байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top