Бодлын хулгайч уу, Хөх толбот хүмүүс үү

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

Өнөөдөр Монголын кино урлагийн Академийн тэргүүн дээд шагнал гардуулах "Academy Awards-2012" ёслолын ажиллагаа болно. Энэхүү кино наадмыг анх Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Улаанбаатар” кино наадам нэртэйгээр зохион байгуулж байсан юм.

Тус кино наадмын гол онцлог нь сүүлийн нэг жилийн дотор бүтээгдсэн кино, киноны уран  бүтээлчдийг нэр дэвшүүлж шилдгээр шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн кино наадамд Кино  сонирхогчдоос чамгүй үнэлэлт авсан найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” кино хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа бол Францад зураг авалтаа хийсэн “Хөх толбот хүмүүс” УСК мөн нилээд хэдэн төрөлд нэр дэвшиж найдлага тавьж суугаа сурагтай. Шүүгчдээс сайн гэсэн үнэлгээ аваад байгаа тус хоёр уран бүтээлийн аль нэг нь “Academy Awards”-н шилдгээр шалгарна аль нь бол гэж зарим кино шүүмжлэгчид ярьж байгаа гэнэ.

Харин энэ жилийн наадамд түүхэн кинонууд хүчтэй өрсөлдөгч болж байгаа бололтой. Үндэсний эрх чөлөөний ойд зориулан бүтээсэн “Богд Хаан” кино гурван номинацид дэвшсэн бол “Долоон бурхан харвадаггүй” УСК мөн адил номинацид дэвшжээ.

Энэ жилийн кино наадмын Ерөнхий шүүгчээр УГЗ, кино найруулагч Б.Балжинням, шүүгчээр МУАЖ Б.Мөнхдорж, ТШ, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Кино Б.Лхагвадорж, найруулагч Б.Ганболд, зураач Т.Гоош нар ажилласан байна. Academy Awards-2012-ын хөтлөгчөөр SBN телевизийн киноны дуу оруулагч н.Батзаяа байх ба мөн тус телевизийнхэн шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.

А.ТӨМӨР

Top