Засгийн Газар Сүхбаатарын талбайд ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

Монгол Улсын Засгийн газар  ард түмэндээ тайлангаа тавихаар “Ардын Засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд бүх яамдын нээлттэй өдөрлөгийг  өнөөдөр 13  цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Иргэнд энэхүү өдөрлөгөөс бүх төрлийн лавлагааны захиалга өгч болохын зэрэгцээ орон сууцны хөтөлбөр, иргэний үнэмлэх, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, ажлын байр, гадаадад байгаа иргэдийнхээ тухай болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээний тухай мэдээллийг нэг цэгээс хүлээн авч болох юм.

А.ТӨМӨР

Top