“Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал”-тай болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын санаачлагаар “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал” шинээр төрөн гарчээ. Шагналын тухай 2012 оны 5-р сарын 4-ний өдөр хуралдсан Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сайшаан баталсаны үндсэн дээр Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн яамнаас шагнал олгоход мөрдөх журам”-д нэмэлт оруулах тухай 161 тоот тушаал гарч, хэрэгжүүлж ажиллахаар болсон байна. Уг шагналаар хүн ардын эрүүл мэндийн төлөө үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийгмийн аль ч салбарын хүн шагнагдаж болох аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top